БНХАУ-ын эдийн засгийн хямрал хөрш зэргэлдээ Монголд ихээхэн нөлөөлж байна. Энэ нь түүхий эдийн үнэ болон Монгол дахь гадны валютын ханш буурч байгаагаар нөлөөлсөн юм. БНХАУ 2013 онд дэлхийн хамгийн том худалдааны үндэстэн АНУ-ыг гүйцэж түрүүлсэн боловч энэ оноос нөхцөл байдал хурцдаж эхэллээ. Хятадын хөрш Монгол Улс ч эх газрын энэхүү санхүүгийн хүндрэлийн нэгэн хохирогч болоход ойрхон байна.
Байгалийн нөөцийн хамаарал
Дэлхийн банкнаас дээд-дунд орлоготой эдийн засагтай улс гэсэн ангилалд багтаж байсан Монгол Улс байгалийн баялгийн асар их нөөцтэй учраас сүүлийн хэдэн жил ийм "алдар”-ыг хүртэх болсон. Тус улсын ДНБ-ий дөрөвний нэг хувийг 2013 оны байдлаар ашигт малтмал, газрын тос, ойн аж ахуй эзэлж байв.
Харин 2014 оны байдлаар Монгол Улс бол БНХАУ-тай хамгийн том худалдааны түнш гэсэн цол хүртэх болсноор ДНБ-ий ханш 9.1 хувьтай болж ирсэн. Энэ бол бодит тоо. Монгол Улсын экспортын 90 хувийг Хятад дангаараа эзэлдэг гэсэн тооцоо 2013 онд гарсан.
Гэсэн хэдий ч бараг бүхэлдээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тосноос бүрдсэн Монголын Хятад руу чиглэсэн экспорт БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн эрэлт буурснаас үүдэж хүнд цохилтод орж байна. Энэхүү уналттай давхацсан өөр нэгэн хямрал бол барилгын салбарт ашиглагдах түүхий эд, бүтээгдэхүүний үнийн уналт дэлхий даяар эрс буурав.
Үүний үр дүнд Монголын ДНБ-ий өсөлт 2011 онд 18 хувь хүртлээ өндөр байснаас ирэх 2016 онд 4.6 хувь болж буурах тооцоо гарчээ.
Төгрөгийн дарамт
Түүхий эдийн үнийн уналт нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгт асар их дарамт авч ирсэн. Өдгөө төгрөгтэй харьцах ам.доллар энэ оны зургаа, долоодугаар сар гэхэд 4.9 хувиар дахин буурч бага зэрэг сэргэх хандлагатай байсан ч санхүүгийн гуравдугаар улиралд түүхэн муу "амжилт”-аа үзүүллээ.
Үүний хажуугаар БНХАУ-ын юань төгрөгтэй харьцах ханшийн уналт ам.доллараас ч илүү сэтгэл түгшээж байна. Тодруулбал, Хятадын юань монгол төгрөгийн эсрэг 2011 оноос хойш 40 хувиар суларчээ. Монгол Улс нэхмэл эдлэл гэх мэт хэрэглээний төрлийн барааны импорт хийх хандлага их байдаг учир иргэдийн худалдан авах чадвар валютын ханшийн уналтад шууд нөлөөлсөн юм.
Түүнчлэн импортын барааны гэнэтийн үнийн өсөлт, Монгол Улсын Засгийн газрын сул төсөв, мөнгөний бодлогын буруу тооцоолол зэрэг нь инфляцийг өсгөх гол хандлага болж байна. Олон Улсын валютын сан Монгол Улсыг дотоодын санхүүгийн нөхцөл байдлаа эргэн харахыг яаралтай анхааруулж байна. Тодруулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын инфляци дунджаар 12.3 хувиар огцом өссөн билээ. Энэ бол санхүүгийн болон мөнгөний бодлогод дорвитой шинэчлэл хийх ёстойг анхааруулсан явдал юм.
Монгол дахь санхүүгийн удаашрал БНХАУ-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юу?
Монгол Улсын экспорт хүндрэлтэй хэвээр байгаа ч БНХАУ-ын бусад оронд хийх шууд хөрөнгө оруулалт өссөөр байна. 2012 онд БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтаас үүдсэн Монгол Улсын ДНБ-ий өсөлт 8.8 хувийг эзэлж байв. Харин 2012, 2013 онуудад Монгол Улсын нийт гадаадын хөрөнгө оруулалт Хятадын хямралын үр нөлөөнөөс болж хоёр дахин буурсан билээ.
Гэсэн ч Дэлхийн банкны мэдээллээр 2012-2013 оны хооронд БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-д эзлэх хувиараа 1.4-1.7 хувь болж өссөн гэж болохыг харуулсан. Харин Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь юуны өмнө стратегийн аж ахуйн нэгж, уул уурхай гэх мэт салбаруудад хэд хэдэн гадаадын эзэмшлийн лицензийг хязгаарласан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас үүдэлтэй юм.
Т.Бат http://time.mn/content/68924