Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш


Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.!
Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”.
Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр.
Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр.
Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш
Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна.
Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй бөгөөд он удаан жил амь бөхтэй тээгдэж, хэлэгдэж ирсэн байх өндөр магадлалтай. Энэ үгийн утга эхийн эрхт ёсны дуусгавар үеэс эрхэм хүндэт эрдэм мэдлэгтэй хүнийг дуудахад хэрэглэгдэх болсон байх. Манай Буриад ард түмний дунд эгч хүнийгээ авгай гэж хүндэтгэн дууддаг билээ.

Үүнийг уншиж байгаа та бид хоёрАвгай гэдэг үгний утгийг хайя.

1. Энэ үг арчаагүй эр хүний амнаас гарах үг бөгөөд тухайн хүнийг арчаа муутай, эр хүний шинжгүй хүн гэдгийн баталгаа юм. Ялангуяа амьдрал ядуу, эхнэрээсээ өөр хүнийг сонирхдог, архичин тийм л хүний амнаас гардаг үг.
2. Аливаа юмыг дутуу судалдаг, доктор гэсэн хоосон нэр зүүсэн мунхаг судлаачийн амнаас гарах үг.
Гай гэдэг дагавар үг нь Алтай язгуурын Монгол, түрэг, хамниган хэлнээ цөм их, том, шүтээн, дээд юм гэсэн утга агуулж байдаг байна.
Харин Төвд үгнээ лай гэдэг нь үйл, зовлон гэдэг утгаар. Манай Алтай язгуурын Монгол, Түрэг, Хамниган хэлнээ цөм, булингар гэсэн утгаар ордог. Гэтэл манайхан лай гэдэг үгийг гай гэдэг үгтэй ижилсүүлж гай лай гэх мэтээр хэлэлцэж байгаад сүүлдээ лай, гай хоёроо хооронд нь сольж нэг утгаар ойлгон хэрэглэх болжээ.

Уг нь бол Ав гэдэг үг, гай гэдэг холбоо үг бидний шууд утгаар ойлгох муухай үг биш болой. Энэ үгийн үнэн утгыг хайхын тулд адил эхлэлтэй буюу адил төгсгөлтэй үгүүдийг харьцуулан судлая.

Ав, авсан хойноо гай юм бол:

Баавгай нь баав баавсан хойноо гай, юу?
Хандгай нь ханд хандсан хойноо гай, юу?
Хавтгай нь хавт хавтсан хойноо гай, юу?
Андгай. Анд андсан хойноо гай юу?
Малгай. Мал малсан хойноо гай юу?
Шагай. Ша шаасан хойноо гай юу?
Наадгай. Наад наадсан хойноо гай юу?
Гай гэдэг дагавараар төгссөн үгийн хайхад маш цөөн.
Мөн. Авхай гэдэг үг байна. энэ нь ав авсан хойноо хай гэсэн үг биш. Дээд угсаатан эмэгтэй хүнийг нэрлэх, хүндэтгэх үг юм.

1. Баав+гай, Баавгай буюу байгалдаа хамгийн том араатан амьтан
2. Ханд+гай Хандгай нь хангай газрын хамгийн том хөхтөн амьтан
3. Хавт+гай. Хавтгай буюу тэгш газрын, говь нутгийн хамгийн том амьтан
4. Анд+гай. Андгай буюу үг хэллэгний хамгийн эрхэм дээд үг.
5. Мал+гай. Хүний хамгийн орой дээр /тэргүүн дээр/ байх хувцас бүхний дээд зүйл юм.
6. Хал+гай. Ургамал доторх хамгийн аюултай халуун буюу түлдэг ургамал. Өөрөөр хэлвэл аюултай ургамлын дээд.
7. Хул+гай Хулгай буюу адууны алаг зүс ядуугийн тэмдгийг илтгэдэг бол хул зүс муу зүсийг дам илтгэдэг бөгөөд “гай нь их дээд юм” тул нийлээд муугийн дээд /хулгай /. Их засаг хуулинд хүртэл хулгайтай хатуу чанга тэмцэхийг шингээсэн байдаг бөгөөд манай ард түмэн эртнээс хулгайг хамгийн муу зүйл, муугийн дээд гэж үзсээр ирсэн билээ.
8. Ша+гай. Малын яс дотроос өргөн хэрэглэгддэг тоглоом наадгайны хамгийн гол, чухал яс юм.
9. Наад+гай. Цэнгэл баярын дээдийг ингэж хэлнэ.
10. Шааз+гай Шаазгай шагширч дуу гардаг хамгийн хорон шувуу бөгөөд бөөгийн онгодтой газраар нутагладаг шидтэн шувуу гэж үзсээр иржээ.
Яагаад эвт шаазгай луу буулгана гэсэн юм бол? /Буга барь хамаагүй/ яагаад эвт бүргэд юмуу эвт шонхор гэх мэтээр өөр шувууг нэрлэж болоогүй нь цаанаа нэг учиртай ...?

Тэгвэл Авгай гэдэг үг юуг үгүүлнэ? “Ав хомрого” гэж та мэднэ. Ав буюу нийтийн, хомрого буюу агнах устгах гэсэн үг.
Тэгвэл Авгай гэдэг үг ав авсан хойноо гай гэдэг үг биш, харин хүн төрөлхтний их, дээд гэсэн утгатай үг болж таарна. Хүний дээд эх хүн бөлгөө. Одоо манай буриад ар түмэн эмэгтэй хүнийг авгай гэж авгайлж хүндэтгэн дууддаг. Энэ нь эхийн эрхэт ёсны үед үүссэн үг бололтой.
Зарим номны эхэнд “эрхэм хүндэт уншигч авгай танаа..” бас эрдэмтдийг авгай гэж дуудах ёс байдаг байна. Тэрхүү номыг эрдэм мэдлэгийн хойноос зүтгэгч нийгмийг хөтлөгч тийм л хүмүүс уншдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг хүндэтгэсэн хэллэг байх нь. Тиймээс биш хийх юмаа олж ядсан гэрийн авгай нарт зориулав гэсэн санаа биш болой.
Мөн, Авгайлах гэж үг байдаг. энэ нь тухайн хүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэх хүндэтгэлийн үг. Тиймээс авсан хойноо гайлах гэдэг үг биш юм.
Дүгнэлт.Тэгвэл Авгай гэдэг үг нийтийн, нийгмийн, хүний дээд хүнийг, хүндэтгэлтэй хүнийг дууддаг хэллэг байх юм. Хайрт хань нь нийгэм дэхи эмэгтэйчүүдээс хамгийн дээд хүн нь тул миний Авгай /миний хамгийн дээд хүн/ гэж дуудаж хүндэтгэдэг байна. хайртай ханиа, авгайлан дуудсан сайхан үгийг шууд утгаар ойлгож энэ сайхан үгийг эсрэгээр дууддаг болсон нь нэн харамсалтай.
Дээр үгүүлсэнчлэн Авгайлах гэдэг үг нь хүндэтгэнэ гэсэн санааг агуулж байгаа нь авсан хойноо гайлахгэдэг үг биш гэдгийг дам гэрчилж байна.

Авга, авир, авдар, авааль, авс, авхай, авьяас, авхаалж, аварга, аврах, автах, авцалдах, авлах, авлага, авсаархан,
Гэх мэт үгүүдийг нэмж тайлбарлах нь илүүц бизээ.
Ганболдын хүү Энх-Амар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.