Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай.
Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн 500,000₮-ийн гүйлгээ тутамд 1 сугалаа олгоно. Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас 1 азтаныг тодруулж, Iphone 16 Pro Max гар утсыг бэлэглэх юм.
Мөн хамгийн эхэнд кредит картаараа худалдан авалт хийсэн 200 харилцагчид хамтрагч байгууллагуудын 30,000₮-ийн купон, шинээр виртуал кредит карт идэвхжүүлсэн эхний 500 харилцагчид “CU” сүлжээ дэлгүүрийн 10,000₮-ийн купоныг тус тус бэлэглэх юм.

Та 2025.02.17 – 2025.02.28-ны хооронд SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр эсвэл loyalty.golomtbank.com вэбсайтаар бэлгийн купоноо авах бөгөөд идэвхэжсэн бэлгийн купон 2025.03.10-ныг дуустал хүчинтэй байна.
Урамшуулал үйлчлэх сүлжээ дэлгүүр:
- Оргил супермаркет
- Имарт худалдааны төв
- Сансар супермаркет
- Номин супермаркет
Та өөрт үүссэн сугалааг шалгахдаа дараах сувгуудыг ашиглаарай.
- SocialPay аппликэйшн - Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр
- Loyalty.golomtbank.com
- Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646
Та Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл