Энэтхэгийн Нью Дели хотын төмөр замын өртөө олны хөлд дарагдаж, дор хаяж 15 хүн шахагдсаны улмаас нас барсан байна. Тухайлбал, тус улсын хамгийн том шашны баяр болж буйтай холбогдуулан зорчигчид Праяграж хот руу галт тэргээр зорчих нь ихэсчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бямба гаригийн орой хэт олон хүн төмөр замын тавцан дээр цугларсан бөгөөд амиа алдагсдын дунд гурван бага насны хүүхэд байсан аж.
Хинди шашны баяр зургаан долоо хоног үргэлжилдэг бөгөөд нэгдүгээр сард эхэлсэн юм. Баярын хүрээнд нийт 400 сая гаруй мөргөлч Ганга мөрөнд орж, ариусгах зан үйл хийдэг ч амиа алдагсдын тоо 100 дөхөж байна.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди олон нийтийн сүлжээнд мэдэгдэл нийтэлж,"Миний сэтгэл зүрх ойр дотнын хүмүүсээ алдсан бүх хүмүүстэй хамт байна. Шархадсан хүмүүс хурдан эдгэрээсэй гэж залбирч байна" гэжээ. Мөн тэрбээр баяр наадмын талбайн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриалсан байна.
Сэтгэгдэл