Бүсгүйчүүдтэй дотно харилцааг үргэлжлүүлэхийн тулд бэртсэн хүмүүсийн адил виски их тунгаар хэрэглэсэн хүн амжилтад хүрдэггүй аж. Харин шар айрганд дурлагчдын хувьд сайхан мэдээ дуулгах ёстой гэнэ.Энэ ундаа нь эсрэгээр буюу ийм тохиолдолд тусалдаг байна.
Бэлгийн харьцаанд орохын өмнө шар айраг уух нь эрэгтэйд хэд хэдэн давуу талыг өгдөг тухай сексологич, гэр бүлийн эмч Кэт ван Кирк ярьжээ. Тэрбээр "Гэр бүл, секс: Таны бэлгийн амьдралыг аврах бодит гарын авлага" номыг бичжээ.
Түүний хэлснээр, хүйтэн шар айраг нь дур тавих хугацааг хойшлуулдаг нь нотлогдсон байна.
Ялангуяа хар пиавны хувьд бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг ажээ. Хар шар айраг нь найрлагандаа төмөр ихтэй учраас цусны эргэлтийг сайжруулж, бэлэг эрхтний хөвчрөлтийг нэмэгдүүлэх чадвартай аж.
Түүнчлэн хүйтэн шар айраг уусны дараа сэтгэлийн хат нэмэгдэж, бэлгийн тэвчээр ихэсдэг гэжээ. Кэт ван Киркийн судалгааны дүн нь шар айрагны дундаж хэрэглээ зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг тухай Италийн халдвар судлаачдын судалгаагаар батлагдсан байна.
Эцэст нь хэлэхэд, шар айрганд агуулагдах пробиотик болон В витамины ачаар энэ ундаа нь хатуу архи шиг сөрөг үр дагаварт хүргэдэггүй аж.
Өнөөдөр үйлдвэрлэгчид шар айрагны олон тооны амтыг бүтээгдэхүүндээ шингээхээр туршиж байна. Шар айрагны амттай зайрмагнаас эхлээд саяхан АНУ-д л гэхэд давстай шар айрагны амт бүхий шоколадтай бор бялууг мөн худалдаанд гаргажээ.