Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 18. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэдий ажил ихтэй ч хань үр хуүүхдийнхээ тав тухыг хангах нь таны үүрэг мөн. Зарим нэгний хувьд энэ нь хуучирсан үзэл мэт боловч гэр бүлийн уур амьсгал хэрхэн сайн бүрдүүлэхийг та мэднэ. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулахын тулд уур уцаараа барь. Гэртээ хариад шууд гал зуух руу бүү дайр. Хэдэн минут амарч тайвшир.
ҮХЭР (4/20-5/20)
Хойшлуулшгүй олон жижиг аахар шаахар асуудлууд зөв сонголтонд тань саад болно. Та төрөлхийн сонголт хийх чадвар муу тул өөрийгөө ойлгодог түншүүдтэйгээ хамтран зөвлөлдөж асуудлуудаа шийдэж шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Эн тэнцүү харилцаж хэн нэгнийг бусдаас дээгүүр бүү тавь.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ихэнх хүмүүс тухтай аюулгүй сайхан байна. Таны хадгалсан мөнгө том зүйлд хэрэг болно. Өнөөдөр шинэ гэрээ хийхэд тохиромжтой. Та үйл явдлыг удирдах чадвартай байна. Ихэнх нь өөрийн чадвараа гаргахаас татгалзахгүй. Өнөөдөр та шинэ санаа, нээлт гаргаж чадна. Хамгийн гол нь зорьсондоо тууштай байгаарай. Хайр дурлалын адал явдал бага байна. Шинэ танилууд таныг гонсойлгож магадгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Биеэ барих өдөр. Ажил дээр таагүй явдал үүсч, хамт олны уур амьсгалыг эвдэж магадгүй. Ямар нэг нууцыг нээхэд таны хүч чадал хүрэхгүй. Гэртээ муу уур амьсгал бүү авч оч. Сэтгэл санаагаа болсон таагүй харилцааны нөлөөнөөс чөлөөлж уртаар амьсгаа ав. Тун удахгүй таны зөв байсныг тэд мэднэ.
АРСЛАН (7/23-8/22)
Ажлын идэвхи дээд цэгт хүрнэ. Бүх чиглэлд ажиллах тааламжтай нөхцөл бүрдэнэ. Ихийг санаархаж байсан ч ойр дотнын хүмүүсийн хүслийг бас мартаж болохгүй. Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох нь. Болгоомжгүй үг, буруу сэтгэлийн хөдлөлийн тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харьцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай.
ОХИН (8/23-9/22)
Хувийн шаардлага тавих, цалингаа нэмүүлэх талаар ярихад таатай. Энэ санаа найдваргүй мэт санагдавч бүрэн биелэх магадлалтай. Материаллаг нөхцөл байдлаас өөрийгөө огт хамааралгүй гэж бодож чадвал урьдын алдааг давтахгүй байж чадна. Үдээс хойш хамгийн чухал ажлынхаа эхлэлийг төлөвлө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та сониуч зангаасаа болж найз нөхдөө эвгүй байдалд оруулж магадгүй. Та төрөлхийн авьяастай бөгөөд маш хэцүү байдлаас гарна. Залуу хүмүүс алдаандаа гутрах хэрэггүй. Багагүй суралцсаны эцэст шинэ боломж олдоно. Танд их хөрөнгө хэрэггүй. Чухал зүйл л биш бол, мөнгө хүрэлцэхгүй байх тул мөнгөө зөв зарцуулаарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Санхүүгийн хамаг санаачилга тань зогсонги байдалд орж мэднэ. Өмнө нь шийдэгдээгүй байсан хуучин асуудал босч ирж магадгүй. Ажил ахиж өгөхгүй байгаад гутарсны хэрэггүй. Урт удаан хугацаагаар, төлөвлөгөөтэй ажиллахад бэлтгэ.
НУМ (11/22-12/21)
Хүчирхэг эрч хүчтэй байх өдөр болно. Гоёмсог эмэгтэйчүүд идэвхтэй байж уран бүтээлч санаа бодлоор дүүрэн байна. Эргэлзээтэй зүйл хийхээс бүү эмээ. Танд хожиж болох муугүй боломж байгааг од эрхэс зөвлөж байна. Спорт танхим эсвэл усан санд оч.
МАТАР (12/22-1/19)
Өөрийнхөө хэт биеэ тоосон ихэмсэг зангаа тат. Та эрч хүчээр дүүрэн байгаа нь таныг биеэ хэт үнэлэх, бусдын үгийг үл ойшоох байдалд хүргэж, улмаар та бодлогогүй алхам хийх тул болгоомжил. Гэнэтийн саад, хүнд сорилтууд таныг зөв гольдролоос чинь гаргах бий. Ийм үед найз нөхдийн тусламжаас бүү татгалз.
ХУМХ (1/20-2/18)
Заль мэх давамгайлсан өдөр. Энэ чадвараа ашиглан бусдыг хялбархан хуурч чадна. Зарим нь худал хуурмагийн занганд орооцолдоно. Заль мэхээ хаяж өөрийн алхаагаа нэг алхамаар урьдчилан харж бай. Дэмий зовж гутрах хэрэггүй. Ойр дотныхон эсвэл хуучин танилынхаа ачаар таагүй явдлаас гарч чадна. Бүрэн хэмжээний амралтын талаар мартаваа.
ЗАГАС (2/19-3/20)
Алдаагаа засаж нийтэч, эелдэг байх өдөр. Гэхдээ сэтгэл санаа тогтворгүй тул биеэ дайчилж тайван амгалан бай. Хүч бололцоогоо ихээхэн дайчлах боловч бүгдэд нь энэ боломжоо ашиглаж чадахгүй байх бололтой. Сайн үр дүнд хүрэх гэсэн хүсэл хангалттай бус байна. Өөрийн санаагаа тулгах хэрэггүй, заримдаа буулт хийж байх нь ашигтай гэдгийг сана.