Улсын
Их Хурлын чуулганы хуралдаан өчигдөр болж, Улсын Их Хурлын гишүүн
Т.Аюурсайханаас "Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид
бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн
тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан
асуулгын хариуг сонслоо.
НИЙТ ЗЭЭЛИЙН 20 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ БАЙНА
Энэ
талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн. Тэрбээр
мэдээлэлдээ, Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь цэвэр импортын
бараа, бүтээгдэхүүн байгаагийн дээр дотоодод үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүний орцыг импортоор авдаг.
Манай
улс жилд дунджаар гадаад өрийн хүүний төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн
төлбөрт 1.7 тэрбум ам, доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байна.
Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт нь инфляцид
нөлөөлөхийн зэрэгцээ чанаргүй зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад
өрийн дарамтад нөлөөлдөг.
Монголбанк
макро эдийн засгийн болон тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд
валютын ханшийн тогтвортой байдалд анхаарч ирсэн гэдгийг дурдлаа.
Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны хоёрдугаар
хагасаас огцом сулрахад үндсэн гурван зүйл нөлөөлсөн.
Үүнд:
- 2016
оны эхний хагаст Засгийн газраас хэрэгжүүлэх сайн хөтөлбөрүүдийг
Төвбанкны оролцоотой санхүүжүүлсэн нь эдийн засаг дахь төгрөгийн
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах суурь шалтгааныг
бүрдүүлсэн
- 2016
оны 06 дугаар сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үндэсний
компани худалдан авах үед дотоодын банкны салбараас их хэмжээний валют
гадаад төлбөрт шилжсэн нь валютын зах зээлд том цочрол бий болгосон.
- Өмнөх
жилүүдэд Засгийн газар, Хөгжлийн банкны хөтөлбөр, арга хэмжээний
хүрээнд эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдэж,
үүнээс үүдэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт
нэмэгдэх бүрийд валютын зах дээр интервенци хийж ирсэн.
Энэ
үед төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, төгрөгөөс гадаад
валютруу зугтах үзэгдлийг зогсоох, төгрөгийн активын өгөөжийг
нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн, санхүүгийн салбарын, төлбөрийн
тэнцлийн хямралаас сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Монголбанкны
Захирлуулын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын
шийдвэрээр бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
Үүний
үр дүнд төгрөгийн ханшийн эрчимтэй уналтыг зогсоож, санхүүгийн салбарт
тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн. Гадаад валютын зах
зээлд тогтворжилт ажиглагдаж эхлэхэд бодит эдийн засгийг дэмжих
шаардлагыг харгалзан
Инфляци,
эдийн засгийн идэвхжил, ханшийн цаашдын төлөв нь бодлогын хүүг
үргэлжлүүлэн бууруулах эсэх шийдвэрт нөлөөлнө гэдгийг Монголбанкны
Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөлд
Засгийн газар, Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлгээг шуурхай
хийж, бодлогын шийдвэрийг зоригтой гаргасан.
Энэ
нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүлээгдэж буй том дүнтэй гадаад
төлбөрүүдийг Монгол Улс дан ганц өөрийн санхүүгийн боломжоор даван туулж
чадахгүй. Харин олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бусад улс
орнуудын тусламжийг авах явдал юм.
МОНГОЛБАНКНЫ ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 2.5 ДАХИН ӨССӨН
Энэ
хүрээнд ОУВС-ийн дэмжлэгтэйгээр донор байгууллага, бусад улс орнуудаас
санхүүгийн дэмжлэг авахаар 2016 оны 09 дүгээр сард ОУВС-гийн хөтөлбөр
авч хэрэгжүүлэх хүсэлт хүргүүлсэн.
Энэ
хүсэлтийн дагуу ОУВС-гийн хөтөлбөрийг ажлын хэсгийн түвшинд 2017 оны 02
дугаар сард тохирч, 05 дугаар сарын 24-нд албан ёсоор ОУВС-гийн
захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөрийг ажлын хэсгийн
түвшинд тохирсноор Чингис бондын 500 сая ам. долларын төлбөрийг Засгийн
газрын бондоор амжилттай сольж, дотоод эдийн засагт нааштай өөрчлөлтүүд
гарч эхэлсэн.
Тухайлбал,
төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, гадаадын хөрөнгө
оруулагчид, бизнес эрхлэгчдийн бодлогын талаарх тодорхой бус байдал
арилж, итгэл сэргэж эхэлсэн.
Энэ
нөхцөл байдал, нүүрсний экспортын өсөлттэй ижил цаг хугацаанд
давхардсанаар эдийн засгийн идэвхжил ч сэргэж, 2017 оны эхний 3 дугаар
улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай байна. Иргэд, аж ахуйн
нэгжүүдийн төгрөгийн ханшийн талаарх хүлээлт тогтворжиж, Монголбанк ч
гадаад валютын нөөцөө амжилттай нэмэгдүүллээ.
2017 оны 12 дугаар сарын эхний байдлаар гэдгийг
Н.Баяртсайхан мэдээлэлдээ дурдлаа. Валютын ханшийн өсөлтийг таслан
зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх
арга хэмжээний тодорхой саналыг судлан үзээд дор дурдсан тайлбарыг
хүргэе.
Гадаад
валютын орлого олдгоос бусад аж ахуй эрхлэгч, иргэд, банк болон банк
бус санхүүгийн байгууллагад гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох
шаардлагатай гэсэн Т.Аюурсайхан гишүүнтэй Монголбанк санал нэгтэй байна.
Валютын
зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар байнга болон
түр оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон
арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны
салбарт гадаад валютын данстай байж болно гэсэн хуулийн зохицуулалт
үйлчилж байна.
Иймд
Монголбанкны зүгээс валютын хадгаламжийг шууд хориглохоос өмнө зах
зээлийн механизмаар дамжуулан хадгаламжийн долларжилтыг бууруулах арга
хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн банк бус санхүүгийн байгууллага гадаад
валютын зээл олгодог явдлыг таслан зогсоох талаар Монголбанкны байр
суурийг тодруулжээ. гэж үзэж байна.
Монголбанк
шууд хэлбэрийн хяналт хэлбэрийн арга хэмжээ авахаас илүүтэй
зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагууд
мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн арга хэрэгсэлд суурилсан своп,
форвард, фъючерс хэлцлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг арга хэмжээнд
түлхүү анхаарч ажиллах болно.
Түүнчлэн
төрийн алдаатай бодлогын хор хохирлыг иргэд, аж ахуй эрхлэгчдээр
үүрүүлэх явдлыг таслан зогсоож, гадаад валютын зээлтэй байгаа нийт
Гадаад
валютын ханшийн эрсдэлийг бага байлгахын тулд макро бодлогын алдаа
гаргахгүй байх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, гадаад валютын
зээлээр дамжин ханшийн эрсдэл хуримтлагдахгүй байхаас сэрийлэх, гадаад
валютын нөөцийг бүрдүүлэх явдал болоод байна. Мөн урт хугацааны бодлого
зорилгын хувьд эдийн засгийн төрөлжилтийг хийх,
Монголбанк
зээлдэгчийг гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны
өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийн тооцоололд ханшийн
эрсдэлтэй буюу гадаад валютын орлогогүй иргэд, аж ахуйн нэгжид олгосон
гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 20 хувиар нэмэгдүүлж, 120 хувиар
жигнэж байх зохицуулалтыг "Банкны үйл ажиллагааны зохицстой харьцааны
шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тусган
хэрэгжүүлж байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгж онцгойлон гадаад валютын зээл хүсээгүй бол арилжааны банкуудын зүгээс
Иргэд,
аж ахуйн нэгж, байгууллагад валютын зээлийг тулган олгох нь хууль
зөрчсөн үйл ажиллагаа юм. Хэрэв ийм тохиолдол байгаа бол Монголбанк,
холбогдох хуулийн байгууллагад асуудлыг тавьж шалгуулах бүрэн эрхтэй гэж
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэлдээ дурдав.
ИРГЭД ӨРИЙН ДАРАМТАД ОРООД БАЙНА
Мэдээлэлтэй
холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Болд,
Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Л.Энх-Амгалан,
Л.Оюун-эрдэнэ, М.Билэгт, Б.Пүрэвдорж, Б.Жавхлан, З.Нарантуяа,
Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлсэн.
Гишүүдийн
зүгээс Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ, Монголбанкны
алдагдлыг бууруулахад авах арга хэмжээ, Банк, санхүүгийн тухай хуулийн
төслүүдийг шинэчлэн боловсруулах, иргэдийн санхүүгийн боловсролыг
дээшлүүлэх, орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар
илүүтэй тодруулж байлаа.
Монголбанкны
Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монголбанк өнгөрсөн хугацаанд гурван тэрбум
гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан. Ийм бид алдагдлыг багасгах,
улмаар ашигтай ажиллаж, ашгаараа алдагдлаа бууруулахаар төлөвлөн ажиллаж
байна.
Монголбанкны
хувьд 2018 онд иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд
онцгойлон анхаарч ажиллана. Ирэх нэгдүгээр сард гэхэд санхүү
хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдэд санхүүгийн байгууллагатай
харилцах боловсролыг олгох, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд
зориулсан сурах бичгийг шинэчлэн гаргах зэргээр олон хөтөлбөр, арга
хэмжээг хэрэгжүүлж ажиллана.
Түүнчлэн
Монголбанк холбогдох 11 хуулийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөсөн.
Тухайлбал, 1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хууль, Монгол
Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг
боловсруулаад байна гэж хариулав. Мөн тэрбээр, Монголбанкны хувьд орон
сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Монгол
Улсын Ерөнхий сайд энэ асуудалд нэмэлт эх үүсвэр хайж байгаа учир ахиц
өөрчлөлт гарах байх. Монгол Улсын гадаад валютын нөөц хасах хувьтай
байсан бол өнөөдөр 2.3 тэрбум ам.доллар буюу цэвэр нөөц 800 сая
ам.доллар байгаа гэдгийг нэмж тайлбарлалаа. Ингээд асуулга тавьсан Улсын
Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр
хэлсэн үгэндээ, Засгийн газраас хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийг
Төвбанкны оролцоотой санхүүжүүлсэн нь эдийн засаг дахь төгрөгийн
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах суурь шалтгааныг
бүрдүүлсэнтэй санал нэг байна.
Валютын
ханшийн буруу бодлого нь эдийн засгийг огцом хумихад хүргэсэн.
Монголбанкны хувьд цаашид гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд идэвхтэй
ажиллахыг хүсч байна. Мөн
Өрхийн
амьжиргаанд цалин, хөлс хүрэлцэхгүй байгаагаас зээл тавих, зээлийн
дарамтаас гарч чадахгүй байгаад Монголбанк Засгийн газрын хийх ажил гэж
орхихгүйгээр шийдэл гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.