Холливуудын нэрт жүжигчин Стивен Сигал АНУ дахь ОХУ-ын Хүмүүнлэгийн элчээр томилогдсон талаар "TASS” агентлаг мэдээллээ.
Хэвлэлээр цацагдсан дээрх мэдээллийг ОХУ-ын Гадаад харилцааны яам баталж, албан ёсны фэйсбүүк хуудастаа "ОХУ, АНУ-ын харилцааг хөгжүүлэх, урлаг спорт болон оюутан солилцоог хариуцан ажиллах үүрэг гүйцэтгэх болно” гэж бичжээ.
Өдгөө 66 настай Сигал "Хүмүүнлэгийн элчээр сонгосон явдалд туйлаас баярлаж байна. Хоёр улсын харилцааг сайжруулах алхмыг нэг бус удаа хийж байсан. Энэ бүх хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлсэнд баярлалаа” хэмээв.
Тэрбээр өнгөрсөн 2016 онд ОХУ-ын иргэн болсон бөгөөд Ерөнхийлөгч В.Путинтэй дотно найзууд юм.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/499574
Сэтгэгдэл