Нийслэлд бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрсэн тохиолдол гарчээ. Найман настай "Х” тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан байна. Тодруулбал аав, ээж нь хүүгээ өрхийн эмнэлэг, "Интермед” эмнэлэг, ХӨСҮТ-д үзүүлжээ.
Мэргэжлийн хүмүүс хэлэхдээ "Хэрэв тарваган тахал өвчнөөр өвчилсөн байсан бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй юм” гэв.
Хэдийгээр хүүгийн онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнийг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг дахин сануулав. Хуулиар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй, нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирсээр байна.
Сэтгэгдэл