Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал Берт Хофман болон холбогдох албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон Дэлхийн банкны "Эдийн Засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн  хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцлоо.

 

Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофманд Монголбанкны зүгээс дээрх хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж байгаад талархсанаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.