2018 онд хагас сая гаруй хүн Венесуэлиэс Эквадорт дүрвэж ирсэн нь Латин Америкийн түүхэнд хамгийн том дүрвэгчдийн урсгалуудын нэгд тооцогдохоор байгааг НҮБ өчигдөр мэдээлжээ.
Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 547,000 орчим хүн эдийн засаг нь гүнзгий хямарсан нутаг орноосоо Колумбиар дамжин дүрвэж Эквадорт ирсэн байна.
Венесуэл, Эквадор улсууд шууд хил залгадаггүй. Гэтэл дунд нь орших Колумбиар дамжин ийм их хэмжээний дүрвэгч ирсэн нь ховор үзэгдэл юм.
Ижил хугацаанд Африкаас Европ руу Газар дундын тэнгисийг гаталж ирсэн дүрвэгчдийн тоо үүнээс бараг 10 дахин бага байна.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Испани, Итали, Грекийн чиглэлд Африкаас 59,271 дүрвэгч тэнгис гаталж ирснийг Олон Улсын Дүрвэгчдийн байгууллага энэ долоо хоногт мэдээлж байв.
Зөвхөн наймдугаар сарын эхний долоо хоногт 30,000 орчим Венесуэлийн дүрвэгч Эквадорт ирсэн нь өдөрт 4,000 гаруй хүн болж байна.
Үүний улмаас Эквадор улс нэг сарын хугацаатай онц байдал зарлахад хүрсэн юм.
Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/1cvf
Сэтгэгдэл