Ажлаас чөлөөлөгдсөн сайд, дарга нар цаашид төрийн албанд ажиллах уу


 

Ажлаас чөлөөлөгдсөн сайд, дарга нар цаашид төрийн албанд ажиллах ууӨнгөрсөн пүрэв гарагт ЗТЯ-нд хүн амины ноцтой хэрэг гарч, гэмт этгээдийг тухайн өдөр таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон билээ. Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г-г, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Түүнийг талийгаачийг үхэлд хүргэсэн хэмээн үзэж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж хавтаст хэрэг нээн яллагдагчаар татжээ. Түүнчлэн хэрэг болох үед хамт байсан тус яамны алба хаагчдыг ч шалгаж эхэлжээ. Ямартай ч тус яаманд гарсан хүн амины хэргээс үүдэж маш олон хүн ажилгүй болоод зогсохгүй цаашид тэднийн төрийн албанд ажиллуулах уу гэх асуудал ч яригдаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Үүнээс гадна тус хэрэг намжсаны дараа ажлаас чөлөөлөгдсөн сайд, дарга нар бүгд ар талдаа нөлөө бүхий эрхмүүдтэй учраас дараагийн ажлаа одооноос тооцоолсон байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс тэднийг цаашид төрийн албанд ажиллах эсэх тухайг холбогдох газруудтай ярилцаж шийдэхээр болсон гэнэ. Мөн олны анхаарлыг татсан бас нэг асуудал нь тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн гэсэн гурван хүнд ямар ч хариуцлага тооцохгүйгээр ажлаас нь чөлөөлсөн явдалд сөрөг хүчин болох АН-ынхан болон олон нийт ихэд эгдүүцэж, тэднийг ч энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой хэмээн үзэж буй.

Ямартай ч тус хэрэгт сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээллийн араас тодруулахад албаны эх сурвалж "Хэрэгт хамааралтай хүмүүсийг шалгаж байгаа ч ажлаас чөлөөлөгдсөн сайд, дарга нарыг хуулийн байгууллага шалгаж эхлээгүй байна” гэх хариултыг өгсөн юм.

https://paparatsi.mn/m8n

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.