ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг шалгаж эхэллээ


ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг шалгаж эхэллээ

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон билээ.

Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн байна. Үүнээс гадна өчигдөр орой 18.00 цагийн үед ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-т дуудан байцаалт авч эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж буй юм байна.

Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Ганчимэгийг холбогдох хууль журам зөрчиж, төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна гэсэн албан тоотыг АТГ-аас Г.Шийлэгдамба сайд асанд ирүүлж байжээ. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.

Н.Чимэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.