ОХУ-ын Москва хотноо Россия-1
телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт амжилттай оролцон оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулж чадлаа.
Нэвтрүүлэг 9 дүгээр сард гарах учир нэвтрүүлэг цацагдахаас өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байв.
Даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байлаа. Ихрүүд маань ердөө 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэлээ.
Ингээд манай тамирчид Урд болон Хойд хөршийнхөө телевизийн хамгийн том нэвтрүүлгүүдэд амжилттай оролцож эх орноо сурталчлан соёлын үүргээ гүйцэтгэлээ.
Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оролцоход нь байнга дэмжиж арын албыг нь зохицуулж байдаг ихрүүдийн ээж Т.Нармандах эгч болон Орчуулагч Наскадаа мөн талархсанаа илэрхийлье.
Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт миний бие "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригдлаа. Хуучин бууны хугархай нь бэлтгэлээ хийж эхлэе дээ.
Монголын Оюун Ухааны Академийн
Захирал Х.Хатанбаатар
2018.08.17
Сэтгэгдэл