Нэгэн баян хүн тэрхүү суваргыг өдөр бүр тахидаг бөгөөд үнэт тосыг их хэмжээгээр өргөдөг байв. Гэтэл ажил үйлс нь ер өөдөлсөнгүй.
Нэгэн шөнө суваргын эзэн бурхан зүүдэнд нь ирэхэд өнөөх эр тахилга хийвч өөдлөхгүй байгаа тухайгаа ярьж гомдоллоход "Чи үнэт тосоор өргөл хийж байгаад би баясавч, суварганы харуулууд чиний өргөсөн тосыг цэвэрлэхдээ аль муухайгаар чамайг хараах тул яахин тусалж чадах" гэж хариулжээ. Түүнээс хойш тэрхүү эр тахилга өргөхдөө нэгхэн ширхэг чидун жимс тавьдаг ч чин сүжгээ дотроо хичээдэг тул дэвжиж дээшилсэн гэдэг.
Дүгнэлт; Цайныхаа дээжийг өргөхдөө бусдын хараалыг баралгүй хамгийн жижиг халбагаараа нэгхэн дохиход өөдлөх нь байна шүү
Сэтгэгдэл