Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүү Х.Улам-Өрнөхтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй.
Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг.
Харин түүний жолоочоор ажиллаж байсан, найз Д.Өнөболдынх нь хувьд Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар өнгөрсөн онд томилогдсон нь сайдын тайлбарласнаар "боловсролтой жирийн залуусын дэмжсэн” гэхээсээ илүү асар их мөнгөн дүнтэй ажлууд дээр найзууд нэгнийгээ дэмжих зорилготой байжээ гэж хардахаар байгаа юм.
Бидэнд олдсон дараах баримтуудаас харахад Д.Өнөболд, Х.Улам-Өрнөх нар хэдэн арван тэрбумын тендерийн ажлыг бие биерүүгээ "цохож” дэмжиж байгаа нь асар их хардлага дагуулах нь тодорхой байна.
Зөвхөн дараах албан бичгээс хөөж, баримтууд цуглуулахад сайдын багцаас дараах ажлууд дээр 38.3 тэрбум төгрөгийн эрх шилжсэн байгаа юм.
1. Төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл /Дархан-Уул, Дархан сум/
2. Эмнэлгийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, Цохор харгайн нүүдлийн эмнэлэг/
3. Халдварт сүреэгийн эмнэлгийн барилга, 30 ор Хөвсгөл, Мөрөн сум/
4. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/
5. Эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Шинэ-Идэр сум/
6. Эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо /Хэнтий, Мөрөн сум/
7. Сумын эрүүл мэндийн төвийн рентгэн аппарат, тоног төхөөрөмж /Өмнөговь, Гурвантэс, Даланзадгад сум/
8. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
9. Нэгдсэн эмнэлгийн комьпютер томограф /Хэнтий, Хэрлэн сум/
10. Эрүүл мэндийн төвийн автомашин, тоног төхөөрөмж /Хэнтий, Мөрөн, Хэрлэн сум/
11. Дүүргийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/
12. Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөрөөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/
13. Нэгдсэн эмнэлгийн нярайн шарлагын аппарат /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
14. Улсын 3 дугаар төв эмнэлгийн соронзон резонаст томограф /MRI/ Улаанбаатар, Баянгол дүүрэг
Угтаа Төсвийн тухай хууль, Тендерийн тухай хуулиар Д.Өнөболд эдгээр ажлуудыг хянах ёстой. Гэвч дотно нөхөрлөдөг тэд нэгнээ хянах уу гэдэг нь хардлага төрүүлж байгаа нь нууц биш.
Бүр жолоочоо ээжийнхээ дор хариуцлагатай албанд "томилуулж” өөр лүүгээ бичиг цохуулаад авч байна. МУ-ын төрд хараа хяналт байна уу, энэ бол 60 тэрбумын сонгодог жишээ гэж дургүйцэх хүн ч цөөнгүй юм билээ.
Үргэлжлэл бий....
ZUV.MN
Сэтгэгдэл