Мөн одоогоор шинэчлэн засвар хийнэ гэдэг нэрээр үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдад амралт олгочихоод, тэр чигт нь чимээгүй ажлаас халсаар байгаа юм байна.
Харин ажлаас халагдсан иргэд ажилгүйчүүдийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалд хандахад "танай компани нийгмийн даатгалын өртэй учраас тэтгэмж бүтэхгүй” гэж хэлж байгаа юм байна. Угаас 100 гаруй ажилчдын хэн нь ч ажилгүйчүүдийн тэтгэмж авч чадаагүй юм байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хувьд шилжсэнээс хойш ийнхүү олон хүнийг ажлын байргүй болгоод зогсохгүй дампуурахад хүрч, үйл ажиллагаагаа хүртэл зогсоогоод байгаа гэдгийг үйлдвэрийн ажилчид хэлж байгаа юм.
Н.Ганаа
Сэтгэгдэл