
Учир нь 2013 оны сvvлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн
хvрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа vндэсний vйлдвэрлэгчидтэй
хийх хөрөнгө оруулалтын хоёр ч гэрээнд гарын vсэг зурсан. Засгийн газар
болон "Монголын алт” ХХК, "Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд
байгуулсан эдгээр хөрөнгө оруулалтын гэрээ нь нийтдээ 1,3 тэрбум
ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.
Уул уурхайн сайд Р.Жигжид, "Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн Гvйцэтгэх
захирал Г.Цогт, "Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, Аж
vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, "МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга,
"Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нарын vзэглэсэн эдгээр
гэрээ хэрэгжсэнээр Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан сумдад
vндэсний хөрөнгө оруулагчдын хvчээр цогцлох аварга бvтээн байгуулалт
өрнөх юм.
Тухайлбал Мандах суманд босох Цагаан суваргын vйлдвэр дээд хvчин
чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хvдэр боловсруулж, 310 000 тонн
зэсийн, 4000 тонн молибдений баяжмал vйлдвэрлэх аж.
Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр
18 жилийн хугацаанд гурван vе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031
тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Vлдэгдэл 686.6 сая ам.долларыг
ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхvvгийн байгууллагаас санхvvжvvлэх юм
байна.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд
төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрvvлэх аж. Хамгийн
гол нь нутгийн иргэд голдуу 1000 гаруй монгол иргэн ажлын байртай
болно.Тvvнээс гадна хөрөнгө оруулагч тал Мандах сумын төвийг иж бvрэн
тохижуулахаар гэрээнд тусгасан нь аргагvй л vндэсний том хөрөнгө
оруулагчийн зангаргийг харуулав.
Энэ өдрийн хоёр дахь буюу "Хөх цавын цемент-шохойн vйлдвэр” төслийн
хөрөнгө оруулалтын гэрээнд Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, "МАК Цемент”
ХХК-ийн захирал Б.Баттулга, "Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч
Б.Нямтайшир нар гарын vсэг зурсан. Даланжаргалан суманд босох "Хөх цавын
цемент-шохойн vйлдвэр” ашиглалтад орсноор улсын төсөвт татвар, хураамж
хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг
төвлөрvvлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах аж.
Тvvнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хvvхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барина.
Монгол Улсын Засгийн газар vндэсний хөрөнгө оруулагчидтай анх удаа
байгуулсан эдгээр гэрээний гол тоглогч нь ноён Б.Нямтайшир байсан гэхэд
болно. Тун ёсорхуугаар гэрээнд гарын vсэг зурсан ноён Б.Нямтайшир
сэтгvvлчдээс цэрвэсээр тун удалгvй гарч одсон юм. Ноён Б.Нямтайширын
зангаргаа гэж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл