Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна


Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” арга хэмжээг 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Дээрх арга хэмжээгээрУлаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.2018 оны "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда-2018”-д дараах 5 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах гэж байна. Үүнд:

  • Барилга, байгууламж,
  • Авто зам, дэд бүтэц,
  • Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэр,
  • Франчайзинг,
  • Брэндинг бүтээгдэхүүн.

Бүтээн байгуулалтад тавигдах шаардлагад:

-Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн,

-Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн,

-Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн,

-Ажлын байр олноор бий болгосон,

-Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон,

-Олон улсад таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн,

-Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан,

-Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.


Шаардлага хангасан байгууллагууд материалаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасагт энэ оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ ирүүлэх юмбайна.


 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.