Йемений эмнэлэгт халдсаныг буруушаав


 
Йемений эмнэлэгт халдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Бан Ги Мүн буруушаагаад уг хэргийг нэн даруй мөрдөн шалгахыг уриалсан тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.

Йемений хойд нутагт оршдог эмнэлэг рүү ням гарагт гал нээсэн тухай  "Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, гал нээсний улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Гал нээх үед эвдэрч сүйдсэн эмнэлгийн барилгын нурангин дор хүмүүс байсан хэвээр байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж тус байгууллага мэдээлжээ. 

"Хил хязгааргүй эмч нар” байгууллагын дэмжлэг үзүүлдэг, Йемений Саада мужийн эмнэлэгт халдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буруушааж байна” гэж тус байгууллагын хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

Йемений мөргөлдөгч талуудын чухам аль тал нь эмнэлэгт халдсан  нь одоогоор тодорхой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.