Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ


 

Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ

Есдүгээр сарын 20-нд Украины Мисс тодруулах уралдаан болж, Киевийн бүсгүй Вероника Дидусенко түрүүлсэн билээ. Гэтэл  уралдаанд түрүүлсэн 23 настай Вероника Дидусенко ердөө гурван хоногийн дараагаар титмээ хураалгажээ. Учир нь мэдээллээ худлаа өгч уралдааны дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Украины Мисс уралдаанд оролцогчид нь нөхөр хүүхэдтэй байж болохгүй гэж дүрэмд заасан байдаг гэнэ. Гэтэл Дидусенко нөхрөөсөө салсан ч, дөрвөн настай хүүтэй нь нотлогджээ. Ингэснээр титмээ хураалгасны зэрэгцээ шагналд авсан 300 мянган гривенийг буцаан өгөх ёстой болов.

Үүнээс гадна уралдааныг зохион байгуулагчид санхүүгийн алдагдлаа түүгээр төлүүлэхээр болжээ. Мөн Украины Мисс уралдааныг дахин зохион явуулахаас аргагүйд хүрээд байна.

 

630_360_1537533679-1427 Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ
 
 
 

 

 

missssss Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ
 
 
 

 

 

mis Мисс бүсгүйг хүүхдээ нуусан гэх шалтгаанаар титмийг нь хураажээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.