Мисс өгзөг (18+)


Бразилийн Сан-Паулу хотод "Мисс Бумбум-2015" тэмцээн 5 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Хамгийн гоё өгзөг шалгаруулах тэмцээн 4 сарын турш үргэлжилжээ.

Нийт 500 гаруй оролцогчоос зөвхөн 15 өгзөг эцсийн шалгаруулалтад тэнцсэн байна. Энэ тэмцээн зарим талаар сөрөг уршиг дагавартай, өнгөрсөн жил 2-р байранд орсон Андресса Айпакс гэдэг бүсгүй эгээтэй л "чадхийчихээгүй". Тэмцээний дараа түүний өгзөг ялзарч эхэлжээ, тэр өгзгөө томруулахын тулд чанаргүй гоо сайхны мэс засал хийлгэсэн юм байна.

Иймээс энэ жил "Мисс өгзөг" тэмцээнд оролцогчид өөрийн өгзгийг төрөлх гэдгийг батлах ёстой байсан. Зарим хүүхэн биеийнхээ энэ хэсэгт маш хайртай, эрхэмлэн үздэг тул бүр даатгуулсан гэнэ.

Тэмцээний ялагчаар Сьюзи Кортес гэдэг бүсгүй тодорчээ. "Би энэ тэмцээнд ялахыг үргэлж хүсдэг байсан. Өөрийгөө тэр чигт нь энэ тэмцээнд зориулсан гэхэд болно. Би маш хатуу хоолны дэглэм барьж, хүнд хэцүү дасгал сургуулилтыг хийдэг" хэмээн ялагч Сьюзи Кортес мэдэгджээ.
 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.