Э.Цэрэн: “Мисс Уорлд”-д анхаарал хандуулаагүйдээ жаахан бантав


Дэлхийн миссийн тэмцээн энэ сарын 29-нд АНУ-ын Вашингтон хотноо болно. Энэ тэмцээнд эх орноо мисс А.Баярцэцэг төлөөлж оролцох юм. Түүний "Үдэлтийн баяр”-т оролцсон Цэнхэр үст гэдгээр нь хүмүүс илүүтэй таних Э.Цэрэн фэйсбүүк хуудаснаа ийн мэдээлэл нийтэлжээ.  "Надад олон хүн "Мисс Уорлд” тэмцээнд анхаарал хандуулж дэмжихийг чатаар хүссэн ч би дэмждэггүй байв. Ерөөсөө л энэ олон мисс гэсэн тэмцээнийг ялгаж салгадаггүй дээ тэр. Гэтэл миний хүндэлж явдаг багшийн охин "Мисс Уорлд”-д Монголоо төлөөлөн явахаар шалгарчээ. Олон хүний хүсэлтийг ойшоож авалгүй, дэмжээгүй, ойлгоогүй, бүр ойлгохыг хүсээгүйдээ жаахан бантав. "Үдэлтийн баяр”-т нь оролцлоо. 

Баярцэцэг хэвлэл мэдээлэл тал дээр туслах багаа олжээ. Дэлхийн чанартай ийм тэмцээнд явахад их зүйл хэрэг болдог гэнэ. Миний харснаар тэрээр лав загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн 5-6 даашинз бэлгэнд авлаа. Тус бүр нь лав миний таамгаар 2-4 кг! Манайхан чадах ядахаараа л тусалж дэмждэг юм байна. Нисэх билет түүний ачааг тээвэрлэх гээд их л юм болдог болтой. Дэлхийн чанартай энэ тэмцээнд яваа Баярцэцэг маань ганцаараа явж буй тухай чих дэлсэв. Нүүрийг нь будах, үсийг нь засах, байнгын бэлтгэл хийх хүн дагалдахгүй тухай сонсоод би жаахан шоконд оров. Хүндийн өргөлтийн Анхцэцэг шиг өөрийгөө л даагаад явах нь ээ. Төсөөлөх гээд үзсэн миний хамар шархирав.... Та бид бүхний чадах зүйл зөвхөн онлайн санал авахад эрвийх дэрвийхээрээ саналаа өгөх юм байна” гэсэн байлаа.  
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.