Цагдаагийн байгууллагын нэр барьж хуурамч фейсбүүк хаяг нээжээ


Цагдаагийн байгууллагын нэр барьж хуурамч фейсбүүк хаяг нээжээ

Цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээн иргэд рүү ёс бус мэссэжүүдийг илгээж буй үйлдлүүд гарч байна.
Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвөөр /www.police.gov.mn/ www.facebook.com/Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаараа дамжин  иргэд, олон нийт рүү мэдээлэл хүргэдэг бөгөөд "Цагдаагийн ерөнхий газар" гэсэн ямар нэг сошиал хаяг байдаггүй юм байна.
Тиймээс хэн нэгэн хууль бусаар хуурамч хаяг нээн элдэв төрлийн мэссэж, мэдээлэл явуулах юм бол найз болохгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна. Дараах төрлийн хуурамч хаяг, мэдээллээс болгоомжилно уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.