49 хоногийн хугацаанд жижиг модон байшин бүхий салаар далайгаар хөвсөн Индонезийн 18 настай Алди Новел Адилан гэх хүүг Гуам арлын ойролцоох далайгаас Панамын нэгэн ачааны усан онгоц олж амь насыг нь аварчээ. Хүү 7 сарын 14 өдөр Сулавеси арлын далайн эргээс 125 кмд зайтай байрладаг модон байшин бүхий салны хүлээстэй байсан уяа хүчтэй шуурганы улмаас тасарч далайд ийнхүү хөвөх болжээ
Адилан хүүгийн авч явж байсан хоол хүнс болон цахилгаан үүсгүүрийн шатахуун нь эхний долоо хоногт бүгд дуусж хүү далайгаас загас барин хооллож, өөрийн хувцсыг далайд норгож түүнийгээ шавхах зэргээр ундны ус хийж байсан гэж ярьжээ.
Тэрээр далайн урсгалд хөөгдөн Индонезээс Гуам арал хүртэл ойролцоогоор 1920 км-г туулсан бөгөөд тус хугацаанд 10 гаруй завьтай дайралдаж аврах дохио өгөхөөр дамжуулсан боловч бүтэлгүйтжээ. Хүүг аварсан ачааны усан онгоц Японы Тукүяамагийн боомт дээр ирснийхээ дараа хүүг Япон ;дахь Индонезийн элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Адилан хүүгийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт байхгүй байгаа бөгөөд энэ сарын 8 өдөр Индонези руу буцжээ.
Сэтгэгдэл