Хот дотор хөдөлгөөнд оролцох ачааны авто машины зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулав


Хот дотор хөдөлгөөнд оролцох ачааны авто машины зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулав

Аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын саналыг харгалзаж, аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машин, механизмын нэг тэнхлэг дээрх ачаа таван тонн-оос дээш гарсан тохиолдолд сар тутамд авах замын хураамжийн хэмжээг 25,000 төгрөг болгон бууруулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар гаргалаа.

 

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хүнд даацын машин, механизм эзэмшиж, ачаа тээвэр эрхэлдэг тээвэрчид 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн удирдлагуудад төв замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авахад хураамжийн үнэ Улаанбаатар хоттой харьцуулахад өндөр, дээрх зөвшөөрлийг авахад хүндрэл чирэгдэл ихтэй байгаа тул зөвшөөрлийн хураамжийн үнийг бууруулах, хугацааг нь уртасгах тухай хүсэлтийг гаргасан аж.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат асуудлыг судалж, шийдвэрлэх тухай холбогдох албаныханд үүрэг өгсний дагуу Улаанбаатар хот, Орхон аймгийн төв замын зөвшөөрөл олгох хураамжийн талаар судалгааг хийсэн байна. 

Тиймээс аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагаа явуулж саналыг нь авсаны үндсэнд ийм шийдвэр гаргажээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.