Надад ямар ч ашиг сонирхолын зөрчил байхгүй хэмээн өөрийгөө өмгөөлж явсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өөрийгөө "рекламдуулах”-ын тулд төсвийн мөнгөнөөс нийт 86 сая 450 мянган төгрөгийн "хаалтын” гэгдэх гэрээг байгуулжээ.
Яамныхаа вэб сайтаар дамжуулан хэвлэл мэдээллийн сонгон шалгаруулалт зарлаж байсан Н.Цэрэнбат сайд гурван ч төрийн бус байгууллагатай гэрээ хийсэн баримт дэлгэгджээ. Тодруулбал Д.Доржпагма захиралтай "Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төв" ТББ-тай 28 сая төгрөгийн гэрээг хагас жилээр хийсэн аж. Түүнчлэн "Их Монгол цаг" ТББ нь өдөр тутмын бүх сонинг төлөөлж 28 сая 500 мянган төгрөг, "Хүчтэй сэтгэгч" ТББ нь бүх телевизийг төлөөлж 29 сая 950 мянган төгрөгөөр гэрээлжээ.
Эрхэм сайд Н.Цэрэнбатыг зөвхөн зургаан сар л төгс "рекламдах”-ын тулд татвар төлөлөгчдийн мөнгөнөөс 86 сая төгрөгийг зарцуулж байна. Цаашдаа 2020 он хүртэл бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хичнээн ч тэрбум төгрөгийг өөрийгөө сурталчлахын тул зарцуулж мэдэхээр байна.
Уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж, шонхор шувууг хууль бусаар хил гаргаж, агаарын бохирдол ихсэж, утаагаар амьсгалж байхад Н.Цэрэнбат өөрийгөө л "сайнаар” харуулах гэж төсвийн хөрөнгийг үрж байх юм. 30 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг, тэргүүн баян эрхэм сайд Н.Цэрэнбатад 86 сая төгрөгийг төсвөөс зулгаах нь юу ч биш бололтой.
Сэтгэгдэл