Меган Марклын жүжигчнээс гүнгийн авхай хүртэлх өөрчлөлт


 

Меган Марклын жүжигчнээс гүнгийн авхай хүртэлх өөрчлөлт

 

Нэг жилийн өмнөх энэ өдөр Ханхүү Харри болон Меган Маркл нар анх удаа олон нийтийн өмнө хамтдаа гарч, хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байв. Тэд  жил гаруй хугацаанд харилцаагаа нууц байсан ч Торонтод болсон теннисний тэмцээний үеэр халуун дотно байгаагаа харуулсан юм. 

Invictus Games Toronto 2017 - Day 3

Өнгөрсөн жил түүний хувьд маш олон өөрчлөлтүүдтэй цаг хугацаа байсан. 2017 оны 9 сар гэхэд Меган Марк инстаграмд өөрийнхөө болон найз нөхдийнхөө зургийг оруулж, твиттерт санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг жирийн нэгэн жүжигчин бүсгүй байсан. Гэвч 2017 оны 11 сарын 21 гэхэд түүний хэвийн амьдрал  өөрчлөгдөж, хааны гэр бүлийн гишүүн болохоор Лондон руу нүүх болжээ. Яг энэ үед жүжигчний карьераа бүрэн орхиж, кино урлагийн салбараас гарч байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд 2017 оны 11 -р сарын 27 нд сүй тавьж байгаагаа албан ёсоор зарлав. 

Үүнээс хэд хоногийн дараа тэд гэрлэлтийн төлөвлөгөөнийхөө талаар BBC - д ярилцлага өгсөн бөгөөд тэд бие биендээ ямар их хайртайгаа олон нийтийн өмнө анх удаа ярьсан юм. 

 

2018 оны 1 сард Меган Маркл хааны гэр бүлийн дэг журмын дагуу сошиал дахь бүх хаягаа хааж устгасан юм. Биеэ авч явах зэрэг дээдсийн хүн болоход суралцах зүйл олон байсан ч жүжигчин мэргэжилтэй учраас төвөггүй байв. Түүнд ханхүү Харри маш их тусалсан гэж ярьсан байдаг. Үүнээс хойш тэдний хуримын талаар хэвлэлүүд бичиж, дэлхийн олон сая хүмүүс тэдний хуримыг үзэхийг хүсэж байлаа. 

Ингээд 2018 оны 5 сарын 19 нд Гэгээн Жоржын сүмд хуримаа хийсэн юм. Сүйт бүсгүйд  Burberry, Christian Dior, Chanel, Valentino, Ralph & Russo зэрэг томоохон брэндүүд санал тавьсан ч Givenchy-гийн даашинзыг сонгож, загвар зохион бүтээгч  Clare Waight Keller - ын урласан даашинзыг өмссөн байна. Энгийн хирнээ маш тансаг, сонгодог загвартай бөгөөд хүзүү ил гарсан, урт ханцуйтай, бэлхүүсний галбирыг тун сайхан гаргаж өгсөн, гоёмсог урт гивлүүр, алмаазан титэм зүүсэн байв. Энэ нь 1981 онд хуримаа хийсэн Диана гүнжийн хуримын гивлүүрийг санагдуулам байлаа. Ийнхүү Меган Марк албан ёсоор хааны гэр удмын гэр бүлийн гишүүн болсон юм. 


Prince Harry Marries Ms. Meghan Markle - Windsor Castle

Хурим болсноос хойш 1 сарын дараа анх удаа Меган Маркл албан ёсны арга хэмжээнд  хатан хаан Элизабет II - тай хамт оролцсон бөгөөд энэ үеэр тэд халуун дотно, сайхан харилцаатай харагдаж байсныг хэвлэлүүд онцолж байв. 

The Duchess Of Sussex Undertakes Her First Official Engagement With Queen Elizabeth II

Удалгүй бие даан арга хэмжээнд оролцож эхлэсэн бөгөөд Ханхүү Харритай хамт айлчлал яваад ирсэн билээ. Тэд дараа сар Австрали, Шинэ Зеланд, Фижи, Тонга зэрэг улсуудад айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Жил хүрэхгүй хугацаанд маш их өөрчлөлтийг хийсэн тэрээр дэгжин хувцаслаж, дээдсийн журмаар биеэ авч явдаг гайхалтай язгууртан эмэгтэй болжээ. 

The Duchess of Sussex Opens



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.