ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцаж, нэг нь нөгөөгөө хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Нийгмийг бүхэлд нь цочирдуулсан энэ хэргийн улмаас ЗТХЯ-нысайд, дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нар ажил үүргээ хүлээлгэн өгсөн.
Энэ хэрэгт ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн удирдлагын газрын сайд асан Б.Махбалыг сэжиглэг шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа.
Талийгаач Л.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Талийгаачийг ажлын байрандаа архидан согтуурч байгаад амь насаа алдсан хэмээн буруу ташаа ойлголт хэвлэл мэдээллээр цацагдсан нь гэр бүлийнхэнд хүндээр тусч байна. Олон нийтийн анхаарлыг архитай холбож өөр тийш эргүүлэх нь хэнд ашигтай вэ? Ийм онц ноцтой хэргийн талаар ярих эрх зөвхөн прокурорт л бий. Талийгаачийг албан өрөөндөө ажлаа хийж байхад нь өрөөндөө дуудаж аваачсан нь гэрэл зураг, гар утасны бичлэгээс харагдаж байна” хэмээсэн юм.
Энэ үйл явдлын дараа Б.Махбалын талаарх мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Мөн хүн амины хэрэг үйлдсэн гэх Б.Махбалтай харилцаа холбоо тогтоох, нэр холбогдохоос айсан зарим хүмүүс ч гарч ирсэн билээ.
Тухайлбал, МоАХ саяхан нэгэн мэдэгдэл гаргасан. Тухайн мэдэгдэлдээ "Иргэн Б.Махбал нь МоАХ-ны гишүүнчлэлд огт харагдаагүй. Манай аль ч үеийн бүртгэлд байхгүй хүн байна” хэмээжээ. Бас "МоАХ-ын дарга Х.Баттулгыг 2008 онд ЗТБХБ-ын сайдаар томилогдохоос өмнө төрийн албанд орсон, 2007 оноос ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн удирдлагын багт хамаарч байгаад ЗТБХБЯ болон өөрчлөгдөхөд түүнийг даган ирсэн албан тушаалтан болох нь лавлах баримтуудаар нотлогдсон” гэсэн байв.
Мөн 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан С.Баярын Стандарт бусЗГ-ын ЗТБХБЯ-ны Зам, тээвэр бодлогын газрын дарга байсан. 2017 оны намар Ж.Эрдэнэбатын ЗГ огцорч, У.Хүрэлсүх ЗГ-г хариуцаж ирэх үед ЗТХЯ-ны сайдаар Ж.Батэрдэнэг томилж байсан. Тэрээр сайд болсныхоо дараагаар Б.Махбалыг ТЗУГ-ын даргаараа авчихсан учиртай. Үүнийг л МоАХ-оос мэдэгдсэн бололтой. Гэхдээ ингэн барин түүний талаар мэдэгдсэн нь юуны учир болохыг ойлгогдохоор тайлбарлаагүй байсан юм. Гэлээ гэхдээ Б.Махбал Ерөнхийлөгчийн туслах, ЗТХЯ-ны сайд Ж.Эрдэнэбатын далбаан дор "намирдаг” нэгэн байлаа ч олон түмний нүдэн дээр болсон хүн амины хэргээс тэгж амархан мултарч чадахгүй. Тэглээ гээд энэ хэрэг МоАХ-д нялзахгүй нь тодорхой.
Энэ мэт Б.Махбалын ажил албаны мэдээллүүд хөвөрдөг ч түүний хувийн зан араншны талаар ч дурдахгүй өнгөрсөнгүй. Тэрээр нь өмнө нь ЗТХЯ-д ажиллаж байхдаа муудалцаж байсан нэгнийхээ чихийг хазсан, уул уурхайн яаманд байхдаа хүнийг хэвтэрт ортол зодоод ажлаасаа халагдаж байсан гэх ба өмнө нь хоёр хүнийг алах дөхсөн гэх зэрэг сэжигтэн Махбалы нталаарх таагүй зүйлс ч бий.
Талийгаач Л.Гомбосүрэн ,Махбалтай чухам ЦЕГ-ын мэргэжилтний нотолж байгаа шиг хувийн таарамжгүй харилцаатай байсан уу гэдгийг судлахад ямартай ч Б.Махбалийг хувийн соёл, зан байдлын хувьд харилцаа муутайгаас гадна талийгаачийг ажлаас нь халуулахын тулд олон арга зам хайж байсан төдийгүй Төрийн нарийн бичгийн даргатайгаа хүртэл заамдалцаж байсан гэх жиг жуг яриа ч гарч байжээ.
Мөн талийгаач сүүлийн хэдэн сарын турш асуудал дэгдээсэн зүйл болох ОХУ-аас ашиглах хугацаа дууссан Орос улсдаа акталсан вагон оруулж ирсэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар болон холбогдох хүмүүсын асуудлыг нухацтайгаар шалган ажиллаж байсан аж. Ямартай ч Б.Махбал, талийгаач хоёр юунаас болж нэгнийхээ амь насыг хөнөөх дээрээ тулсан эсэхийг одоогоор шалгаж байгаа бөгөөд талийгаачийн аав хэлэхдээ "Ноцтой баримтыг дэлгэх болно. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад өгнө. Хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй” хэмээсэн юм.
Сэтгэгдэл