Манай улс гадаад худалдааг хариуцсан тодорхой институцгүй, бие даасан Худалдааны тухай хуульгүй байгаа нь эдийн засагт худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлж байгаагийн нэг жишээ болж байгааг өнөөдөр болсон "Монгол Улсын Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” хэлэлцүүлэг дээр хөндөж байв.
Хэлэлцүүлгийг нээж зохион байгуулагчМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ, "Улам бүр даяаршлагдаж буй дэлхий ертөнцөд худалдаа, тэр дундаа олон улсын гадаад худалдаа онцгой үүрэг гүйцэтгэх болсон”-ыг цохон тэмдэглээд, "Тухайн улс орнуудын хувьд гадаад худалдаа нь эдийн засгийн аюулгүй байдлын нэг баталгаа болж байгааг онцлоод, ийм нөхцөл байдалд манай улсад худалдаа, тэр дундаа гадаад худалдаа ямар байдалтай байгааг олон талын оролцоотой ярилцаж гаргаж ирье. Ингэхгүй бол гишүүн нь болсон манай улсын хувьд гадаад худалдаан дээр Дэлхийн Худалдааны байгууллагын өмнө үүрэг хариуцлага хүлээхээр байдал бий болохыг үгүйсгэхгүй нь” гэж байлаа.
Хэлэлцүүлэгт илтгэл тавьсанЭдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлхэлэхдээ, "Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекст гадаад худалдаа эрхлэлт, түүний орчин, тээвэр ложистикийн гүйцэтгэл гэсэн 2 асуудлыг чухалчилдаг. Энэ үзүүлэлтээр манай улс сүүл барьсаар ирсэн”-ийг тэмдэглэж байв. Тэрээр, "Манай улсад байдаг нэг буруу зүйл нь үйлдвэрлэл, худалдаа 2-ыг дандаа сөргүүлж тавьдаг муу зуршил байна. Үүгээрээ нэг ёсондоо худалдааны ач холбогдлыг ойлгодоггүй. Гэтэл худалдаа гэдэг бол үйлдвэрлэлтэй адил хөгжлийн нэг салшгүй тулгуур багана юм. Үүнийг ойлгодоггүйгээс манайд дээр, дооргүй худалдаачдыг шулаач наймаачид гэж үздэг үзэл бодол хэвээрээ, хил гааль дээр байцааж шалгадаг байдал арилгаагүй ирсэн. Үүний оронд харин хил, гаалиар ирж орж буй бараа, бүтээгдэхүүнээ бүртгэдэг, зураасан код буюу бар код нэвтрүүлэх зэрэг ажлыг хиймээр байна. 2014-2015 онд манай гадаад худалдаан дээр нэхдэг зөвшөөрөл, хяналт шалгалтын бичиг баримтын тоо их байна гээд УИХ дээр ярьж байгаад 5 болгон цөөлж байсан. Гэтэл өнөөдөр 3 жилийн дараа эргээд харахад 11 болгочихсон явж байгааг судалгаа харуулж байна. Худалдаа, тэр дундаа гадаад худалдаа гэдэг манайхны ойлгоод байдаг шиг гадаад худалдаа эрхлэдэг хэдхэн ААН, компанийн асуудал биш, энд төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй байдаг эдийн засгийн бие даасан салбар юм. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаад худалдааг хариуцсан тодорхой институц байгууллага байхгүй ГХЯ-ны нэг газар, хэлтэст харьяалагдсан байдалтай, бие даасан хууль ч байхгүй явна” гэдгийг тэрээр тавьсан илтгэлдээ тэмдэглэж байв. Манай улсын хувьд гадаад худалдаа эрхлэлт дээр хилийн доторхи барьерууд буюу саад чирэгдэл их байгаа нь:
-
Гадаад зах зээл рүү гарах хилийн боомт цөөн, - Хил, гааль дээр шаарддаг бичиг баримтын тоо их,
- Гааль, мэргэжлийн хяналт, хилийн шалган зэрэг эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо муу,
- Дэд бүтций хөгжил сул, ачаа барааг хянаж шалгах систем бүрэн хөгжөөгүй зэрэг хүндрэлүүд байгааг хэлэлцүүлгий үеэр дурдаж байв.
Хэлэлцүүлэгт оролцсонУИХ-ын гишүүн Б.Баттөмөрдээрх илтгэлтэй санал нэг байгаагаа хэлж, "Манай улсад Худалдааны хууль эрхзүй байхгүйгээс худалдааны үйл ажиллагаа бүртгэлгүй, бүртгэлгүйгээс зохицуулалт байхгүй, хэн дураараа дуртай бараа, бүтээгдэхүүнээс оруулж ирж байна. Энэ нэг талаар худалдааг чөлөөтэй болгосон талтай ч зах зээлд шилжих үеийн тэр байдал өнөөдрийн даяаршлын нийгэмд өөрчлөгдөж, өөр зохицуулалтыг шаардаж байна. Уг нь энэ бүхнийг хуулиар зохицуулж чанартай бараа бүтээгдэхүүн импортлож экспортлох асуудал тавигдах юм” гэж байв. Манай улс Гадаад худалдааны тухай хуульгүйгээс гадаад худалдааны бодлого болгон сүүлийн 10 жилд олон хөтөлбөр, баримт бичиг болосруулан гаргасан хэдий ч үндсэн эрхзүй байхгүйгээс тэр олон бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрсэн нь ховор байгааг хэлж байв.
Дээрх хэлэлцүүлгийг Монголбанкнаас тогтмол явуулж буй мөнгө, санхүү, эдийн засгийн асуудлаарх цуврал арга хэмжээний нэг болон зохион байгуулж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм. Төв банкнаас саяхан "Зээлийн хүүг бууруулах нь” хэлэлцүүлэг зохион байгуулсан бол удахгүй УУХҮЯ-тай хамтран алт олборлолт, үйлдвэрлэлийн талаар чуулган зохион байгуулах гэж буй талаар мэдэгдлээ. Өнөөдрий хэлэлцүүлэгт гадаад худалдаа эрхлэгч, экспорт, импортын компани, ААН-үүдийн төлөөлөл, МУИС-ын багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Сэтгэгдэл