Их Британийн зохиолч Роальд Далийн "Матильда" бүтээлийнх нь гол баатар 5 настай охин Матильда руу ууртайгаар өнгийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөшөө Грейт-Миссенден тосгонд босжээ. Тус тосгонд зохиолч Роальд Даль удаан хугацаанд ажиллаж, амьдарч байсан аж. "Press Association” агентлагийн мэдээлснээр, зохиолч Далийн "Матильда” ном хэвлэгдэн гарсны 30 жилийн ойд зориулан энэхүү дурсгалын хөшөөний нээлтийг хийхээр болсон байна.
Зохиолд авъяас билэгт Матильда Уормвуд охин найз нөхдийн хамтаар хайхрамжгүй, харгис хэрцгий томчуулыг үл тоомсорлон, эсэргүүцдэг талаар өгүүлдэг байна. Өнөөдөр Матильда охин 38 настай байх байсан бөгөөд тэрбээр өдийд АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн бодлогыг ямар нэг байдлаар эсэргүүцэх байсан гэж үзэж байгаагаа зохиолч Далийн номууд болон дүрүүдийн эрхийг хариуцдаг компанийн явуулсан санал асуулгад оролцсон хүмүүс мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл