Хөгжмийн зохиолч Н.Халиун шилдэг бүтээлүүдээ толилуулна


Хөгжмийн зохиолч Н.Халиун шилдэг бүтээлүүдээ толилуулна Хөгжмийн зохиолч, найруулагч, продюссер Н.Халиун рок поп хөгжмийн урлагт зүтгэсээр 23 дахь жилдээ уран бүтээлээ амжилттай туурвиж байна. Энэ хугацаанд дуу хөгжмийн зохиол бичиж, томоохон шоу тоглолтыг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад өөрийн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 13,14-нд хийхээр болжээ. Хоёр үдэш "Халиуны ертөнц” GREATEST HITS LIVE нэрээр тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулах аж.

Мөн хамгийн сүүлд Д.Төрмөнхийн шүлэг "Хайр хөглөх дуу”-г МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Б.Дашдондог "Нисванс” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нар хамтран дуулсан дуугаа тоглолтоосоо өмнө сонсогчдын хүртээл болгох гэж байна.  

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.