НЬЮ-ЙОРК. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн эхнэр Ванесса Трамп нөхөртөө ирсэн дугтуйтай илгээмжийг нээж үзсэнийхээ дараа эмнэлэгт хүргэгдсэн тухай "Ассошитэд Пресс” агентлаг мэдээлэв. Дугтуйнд нунтаг цагаан зүйл байсан гэнэ.
Нью-Йорк хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Ванесса Трамп даваа гарагийн өглөөний 10:00 цагийн үед Манхэттэн дүүрэг дэх гэртээ цагаан нутаг бодис бүхий дугтуйтай илгээмжийг нээж үзсэн. Уг илгээмжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүд хаягласан байсан. Илгээмжийг нээж үзсэнийхээ дараа Ванесса Трамп найтаалгаж эхэлсэн учир түүнийг эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Гэхдээ нунтаг цагаан бодис "аюулгүй” болох нь тогтоогдсон байна.
Уг илгээмжийг хэн, ямар учраас илгээснийг олж тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
2001 онд АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хууль тогтоогчдод боом өвчний нян шингээсэн илгээмжүүдийг хэн нэгэн илгээсний улмаас таван хүн амиа алдаж байжээ.

Г.Доржханд
МОНЦАМЭ
Сэтгэгдэл