Жүжигчин Блэйк Лайвли Инстаграм дахь хуудсан дээрээ чармай нүцгэн эртэй хамт авахуулсан тун этгээд гэрэл зургаа байршуулжээ. Түүний зураг цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд ихээхэн маргаан дэгдээв. Блэйкийн нөхөр жүжигчин Райан Рэйнолдс энэ талаар юу хэлэх бол хэмээн бүгд л чих тавин хүлээв.
Тэгсэн энэ гэрэл зураг түүний тоглосон "Энгийн хүсэлт” киноны сурталчилгааны зураг байсан аж. Лайвлигийн эр нөхөр энэ зургийг зүгээр орхисонгүй. Гэрэл зургийн дор Райан "Дажгүй залуу юм гээч” гэсэн хошигносон сэтгэгдэл бичиж үлдээжээ.
Сэтгэгдэл