Рокит Бей дахиж дуу гаргахгүй гэв үү


 

 

Хип хоп урсгалын томоохон төлөөлөл болсон нэгэн бол Рокит Бей. Өөрийн гэсэн стилиэрээ бусад репперүүдээс ялгардаг тэрээр сүүлийн үед интертайнмент чиглэлд түлхүү хүч үзэх болсон. "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгтээ цор ганцаар бууриа сахиж үлдсэн тэрээр "Онц дүмд" олон ангит анимейшн киноныхоо хоёрдугаар бүлгийг үзэгчдэд хүргээд буй. Харин тэрээр энэ салбарт гүнзгий дурласан бололтой. Ямартай ч дуу хөгжмөөс хэсэгтээ л хол байхаар шийдсэн тэрээр фенүүдийнхээ "дахин дуу гаргах уу?" хэмээх асуултад "мэдэхгүй" хэмээх хариулт өгсөн байх аж.  Тэрээр мөн "дуу хөгжим оролддог байх үед" хэмээх пост оруулсан нь түүнийг сонсох дуртай хүмүүсийн урмыг багагүй хугалаад буй бөгөөд түүнийг хөгжмийн ертөнцөөс зодог тайлж магадгүй хэмээх хардлагыг төрүүлээд буй гэнэ. Тэрээр үнэхээр хөгжмийн ертөнцөөс зодог тайлж байгаа юу? эсвэл түүнд дуулах зав гарахгүй байгаа юу? Ямартай ч тэрээр ийн хариулт өгсөн байна. 

 

 

Image may contain: 2 people, closeup



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.