Шуурхай албаны автомашин олголоо


Шуурхай албаны автомашин олголоо


Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны автомашиныг гардуулан өгчээ.

Тус автомашинаар гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар оролцлоо.

1



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.