“Спирт бал бурам”-ын хувьчлал гэх Луйвар


Тэгтэл саяхан Ц.Элбэгдоржийн өөр нэг луйврын хэргийг “Хөх толбо” сонинд дэлгэв. “Авилгын жинхэнэ Загалмайлсан эцэг нь хэн бэ?” гэсэн гарчигтай тэрхүү ярилцлагад дурьдсанаар бол Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинатыг "хувьчлал" нэрээр Оджаргалын “Эм Си Эс” ХХК-д ямар ч өрсөлдөгчгүйгээр, бүр тодруулбал зүгээр луйвардаж авах ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ гардан зохион байгуулж, ёстой хамгийн гаршсан луйварчны чадвараа харуулсан байгаа юм.
 	 “Спирт бал бурам”-ын хувьчлал гэх Луйвар
 	 “Спирт бал бурам”-ын хувьчлал гэх Луйвар
Уг ярилцлагад:
“Тэр шөнө 2 цаг хагасын үед гар утас дуугараад байхаар авбал Ерөнхий сайд Элбэгдорж ярьж байна. Та Ордонд яаралтай хүрээд ирэхгүй юу, тантай ярих яаралтай ажил байна гэхээр нь би нэгдүгээрт Ордонд орох зөвшөөрөл байхгүй, бас шөнө орой болсон байна, өглөө эрт болохгүй юу гэхэд яг одоо яримаар байна, орох асуудлыг би зохицуулна. Та яаралтай Ордонд миний өрөөнд хүрээд ир гэж хэлэхэд нь хажуу байранд байдаг жолоочоо сэрээж гурван цагт давхиад очсон. Ингээд ордны аркаар бие хамгаалагч нар тосож ерөнхий сайдын өрөөнд оруулсан. Амар мэнд асуугаад Та Зүүн хараагийн Спирт бал бурамын маргааш болох дуудлага худалдаанд оролцохоор саналаа өгсөн байна лээ. Танд зөвлөхөд барилгынхаа салбараар дагнавал яасан юм бэ?! Түүнийг чинь төрийн бодлогоор дэмжье, танд барилгын салбарт манлайлахад тань засгийн газрын зүгээс тусалъя. Сонсголон бармашийн төрийн өмчийн 30 хувийн хувьцааг баланснаас балансад танай компанид шилжүүлье. Харин та спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлөө татаад авчих гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй бодож суух зуур тэрээр утсаа авч З.Энхболд дарга уу, Сонсголон бармашийн 30 хувийг эдний компанид шилжүүлэх засгийн газрын захирамжийг маргааш надаас аваарай, Спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлийг нь татаад авчихаарай гэхэд цаанаас нь Та тэр компанитай тохирсон юм уу гэж асууж байгаа бололтой. Би тохирсон, одоо уулзаад сууж байна гэж хэлэхэд нь яах ч арга олдоогүй. Би тэр үед их мөнгөтэй байсан, ямар ч үнээр хамаагүй “Спирт бал бурам”-ыг авахаар дансандаа 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн, түүнээс дээш үнээр ч хамаагүй би авна гэсэн бодолтой байсан. Тэр үед анхны дуудах үнэ нь 600 сая байсан ... “Тэр шөнө гай нь ирсэн юм шиг утсаа салгаагүй…Тэгэхэд Спирт бал бурам компаний зөвхөн дансанд нь 800-гаад сая төгрөг, агуулахын бараа нь бараг 2 тэрбум байсан. Спирт бол маш ашигтай бизнес.” хэмээн тэрбээр харамсан ярьж байсан.

Хэдэн хоногийн дараа дээрх компанийн эзэн Төрийн өмчийн хороон дээр Сонсголон Бармашийн хайрганы улсын үйлдвэрийн 30 хувийн хувьцааг шилжүүлсэн захирамжаа авахаар очиход Засгийн газрын тийм захирамж гараагүй, түүнийг танд өгөх боломжгүй гэж хэлэхэд нь Ц.Элбэгдоржид хэрхэн хулхидуулснаа ойлгосон. Хулхидуулсан тэр компанийн захирал, Элбэгдорж хоёрын зөрчил өнөөдөр хүртэл үргэлжилдэг. Учир нь тэр компанийн захирал сүүлдээ УИХ-ын гишүүн болсон. Нэг биш удаа УИХ-ын чуулган дээр хулгайч муурын тухай ярьсан байдаг. “Хулгайч муур хаяагаар ороод ирэхээр хаалгаар хөөгөөд гаргана, хаяа хатавчаа битүүлээд хаалгаа хаачихаад байхад тооноор ороод ирдэг, хулгайч муураас бид салж чадахгүй байна.” гэж гудамжнаас ерөнхий сайд болсон Элбэгдорж руу дайрч байсан.

Хариуд нь Ц.Элбэгдорж түүнийг сайдын суудлаас нь огцруулсан. Ийнхүү Ц.Элбэгдорж М-Си-Эс-ийн буюу Зүүн хараагийн Спирт бал бурмын далд хувьцаа эзэмшигч ... ” болсон ажээ.

Харж байгаа биз дээ зөвхөн дансан дахь бэлэн мөнгө нь 800 сая төгрөг бүхий үйлдвэрийг 600 саяаар худалдаж авна гэдэг нь зүгээр л дээрэм хийж байгаа хэрэг шүү дээ! Энэ бол түүний оролцон хийсэн олон хэргийн зөвхөн нэг жишээ нь.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Зочин | 2017/10/01 13:40
Хэрэг хуучирдаггүй юм. Гомдолтой байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болно