Энхийг сахиулагч байлдааны тугаа гардлаа


Энхийг сахиулагч байлдааны тугаа гардлаа


 

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулсан. Тус бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр оройн дээд сүлд нь болсон байлдааны тугийг нь гардуулсан байна.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, цэргийн сургалт, бэлтгэлийг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Мөн тус бригадын харьяа 150, 330, 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны тугаа хүлээн авсан юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Зэвсэгт хүчин террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл үүрэг болсон.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий бие даасан гурван батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө байгуулсан. Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд итгэж байна” гэжээ.


1



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.