Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 7 дугаар ээлжийн алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав


Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 7 дугаар ээлжийн алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав

БНӨСУ-д Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 7 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон,медаль гардуулах ёслол ЗХЖШ-ын төв талбайд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энхийг сахиулах"UNMISS”ажиллагаанд оролцсон мотобуудлагын 7-р батальоны алба хаагчдад Төрийн дээд одон"Энхийн төлөө”медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд , ЗХЖШ-ын дарга Хошууч генерал Д.Даваа болон бусад албаны хүмүүс гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ,"Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа дайчлан энхийг сахиулах өндөр хариуцлагатай үүргийг биелүүлж, Монгол Улсын төрийн дээд одон,"Энхийн төлөө”медаль хүртэж буй та бүхэнд талархал дэвшүүлж, халуун баяр хүргэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энэхүү үйл ажиллагаанд тус нутгийн иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй тэдний НҮБ-ын цэнхэр дуулгатнуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэх үйлст хувь нэмрээ орууллаа. Энхийг сахиулагчид дэлхийн энх амгалангийн төлөө хүчин зүтгэх үйл хэргээрээ үлгэрлэн, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, ард түмнийхээ бахдалыг төрүүлж, талархлыг зүй ёсоор хүлээж байгаад миний бие сэтгэл хангалуун байна.Та бүхэн ажиллагааны газар оронд сурсан мэдлэг чадвараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд зориулах үйлсэд манлайлан оролцоно гэдэгт итгэл бүрэн дүүрэн байна.Цагийн байдал хурц, цаг уурын хүнд нөхцөлд эх орон, эцэг эх, элгэн саднаасаа хол энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг зөвхөн цэрэг хүнд л байх тэвчээр. Энэ бүхнийг даван туулж өнөөдөр эх орныхоо цэнгэг агаарт, эцэх эх, элгэн садантайгаа золгож, байгуулсан гавьяагаа зүй ёсоор үнэлүүлж төрийн одон, медаль энгэртээ гялалзуулсан та бүхэндээ баяр хүргэе. Монгол цэргийн яруу алдар бадартугай”гэв.

Зэвсэгт хүчний 7 дугаарээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангаж, тэдний амь нас, эрүүл мэндийг олон удаагийн халдлага, дайралтаас эр зориг, авхаалж самбаа гарган хамгаалж, баатарлаг үйлс байгуулжээ.Тухайлбал,Бентью бааз дахь дүрвэгсдийн хуаранд зэвсэглэсэн 5этгээдийгилрүүлэн зэвсэгт халдлагаас сэргийлж чадсан бөгөөд тус баазруу 400-500 орчим мод чулуу, хүйтэн мэсээр зэвсэглэсэн нутгийн иргэдийн дайралтыг таслан зогсоосон байдаг.




 

Мөн тус цэргийн багийн хамт олон нутгийн иргэдийн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан "Хүүхдийн инээд” арга хэмжээг зохион байгуулж, бага насны хүүхдүүдэд бэлэг гардуулсан. Мөн дүрвэгсдийн хуаранд байрлах сүмд хандив өргөж, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж, барилга, инженерийн бүлэг, завсарын бүлэгтэй хамтран Париан суурингийн сургуулийн барилгыг засварлан хүлээлгэн өгч, хүүхдүүдэд сургуульдаа явах итгэл үнэмшлийг төрүүлсэн зэрэг хүмүүнлэгийн ажиллагааг амжилттай гүйцэтгэж, Париан суурингийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээсэн юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.