Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ


Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

 

Тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай цэргийн алба хаагчид БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод эх орондоо ирлээ. Энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг угтан авсан бөгөөд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн дайчдаараа бахархаж буйгаа илэрхийлж, батальоны захирагч, хурандаа Б.Баатар түүнд эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өмнө хүлээсэн үүргээ манай цэргийн баг амжилттай гүйцэтгээд ирлээ гэдгээ илтгэлээ. 

 

Хурандаа Б.Баатар захирагчтай тавдугаар ээлжийн мотобуудлагын батальон нь Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд хамгийн удаан буюу 13 сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгээд ирж байгаа нь энэ юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.