Ангийн захирагч нар зодолджээ


Ангийн захирагч нар зодолджээЦэргийн алба хаагч нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ  нэр төртэйгөөр биелүүлэн Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд дуурсгаж байхад  офицерууд, тэр дундаа ЗХ-ний анги нэгтгэлийн захирагч нар энэ бүхнийг уландаа гишгиж байгаа нь юутай харамсалтай вэ. Сүүлийн үед чих дэлдийлгэж байгаа мэдээлэл дандаа ЗХ-ний ахлах дээд офицеруудтай холбоотой байх юм.

Хамгийн сүүлд гэхэд ЗХ-ний анги нэгтгэлийн захирагч нарын дунд жилд нэг удаа зохион байгууллагддаг сургалтын үеэр ЗХ-ний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа н.Гансэлэм, ЗХ-ний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Хаш-Эрдэнэ нар хоорондоо зодолдож, Гансэлэм нь Хаш-Эрдэнийнхээ үүдэн дөрвөн шүдийг цөм цохиж танхайрсан төдийгүй  найз С.Болдбаатартайгаа хавсаадахад нь Хаш-Эрдэнэ Гансэлэмийн толгойн тус газар архины шилээр буулгаж орхисноор зодоон өндөрлөж, эмнэлгийн тусламж дуудсан хэрэг гарсан байна.

Эх сурвалжийн өгүүлснээр, хурандаа Гансэлэм, Хаш-эрдэнэ нар нь өмнө нь ЗХ-ний 150 дугаар ангид алба хааж байх үеэс таарамж муутай байсан гэнэ. Тэдний маргалдах болсон гол шалтгаан нь хурандаа Гансэлэм нь "Би Ховдын хүн. Манай нутгийн хоёр хүн Монголын төрд ажиллаж буй. Дэд сайд А.Баттөр, МАХ-ын  УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт нар байхад би алзахгүй. Та нар харж байгаарай, мөдхөн миний мөрдөс бригадын генералынхаар солигдоно” гэхчилэн томрохыг нь дэд хурандаа Хаш –Эрдэнэ тэвчээгүй бололтой.

Цэргийн албан хаагчдаа үлгэрлэх ёстой ангийн захирагч нар нь ийн тавьтиргүйтэж байгаагаас үзэхэд БХЯ, ЗХ-ний толгой удирдлагууд ямар хүнээр ангийн захирагч томилж байхаа эргэж харах цаг болсон юм биш үү. Саяхан Дорноговь аймгийн дугаар ангийн захирагч штабын даргын эхнэрийн төрсөн өдөрт уригдаж очоод штабын даргынхаа бодийг хөтлөх дөхөн шуугиан дэгдээж байсан санагдана. Тиймээс бусдад нь сануулга өгөх үүднээс танил талаараа албан тушаалд томилогдсон хоосон толгойтой хурандаа нараа буцааж байранд нь тавих аваас ЗХ-ний удирдлагуудад олон түмэн баярлах буй за.
Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Норжин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.