Саудын Арабын сэтгүүлч алга болсон хэргийг илрүүлэхээ мэдэгдэв


 

Саудын Арабын сэтгүүлч алга болсон хэргийг илрүүлэхээ мэдэгдэв

 

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар очсоныхоо дараа алга болсон сэтгүүлчЖамаль Хашкажи чухам ямар байдлаар алга болсныг Туркийн эрх баригчид мөрдөн шалгаж, хаана байгааг нь олж тогтооно гэж тус улсын эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам”-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Омер Челик мэдэгджээ. Энэ тухай тэрбээр бямба гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогоны даргалан явуулсан намын хурлын үеэр мэдэгдсэн байна.

"Мөрдөн шалгах ажлыг маш өндөр түвшинд явуулж, энэ хэргийн ард хэн байгааг олж тогтооно” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Хашкажи аравдугаар сарын 2-нд бичиг баримт бүрдүүлэхээр Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарочсон байна. Түүний сүйт бүсгүйг консулын газарт оруулаагүй бөгөөд таван цагийн дараа Хашкажиг явсан гэж хэлжээ. Сүйтбүсгүй энэ мэдээлэлд итгэхгүй байгаа бөгөөд одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байгаа аж.

 

Үүний сацуу "Milliyet” сонинд Туркийн аюулгүйн албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилж буйгаар, Хашкажи Ерөнхий консулын газраас одоог хүртэл гараагүй байна. Истанбулд болсон хэргийг мөрдөн шалгахаар Саудын Арабын 15мэргэжилтэн хоёр нисэх онгоцоор ирсэн бөгөөд консулын газарт очсон аж. Тэднийг очиход Хашкажи консулын газарт байсан гэж "Milliyet” сонинд бичжээ. 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.