Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгасан байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдээр Шаравын Гунгаадорж, Эрдэнийн Бямбажав, Баярсайханы Баярдаваа, Атарбаатарын Энхжин, Далрайн Даваасамбуу, Ёндонжамцын Мөнхбаатар, хараат бус гишүүнээр Өвгөний Эрдэнэбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Гүнсэнгийн Алтанзаяа, Дамирангийн Сувдаа нар ажилладаг юм.
Сэтгэгдэл