”МТ”-ийн Ч.Ганзоригийг ХУУРАМЧ ШАТАХУУНЫ хэргээр саатуулжээ


”МТ”-ийн Ч.Ганзоригийг ХУУРАМЧ ШАТАХУУНЫ хэргээр саатуулжээ"Магнай Трейд" компанийн захирал Ч.Ганзоригыг өчигдөр шөнө /2018.10.08-09-нд шилжих шөнө/ Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээссаатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Түүнийг шатахууны үнийн өсөлттэй холбоотой хэргээр саатуулсан байж болзошгүй гэх таамаг олон нийтийн дунд байсан ч дээрх мэдээллийг үгүйсгэлээ. 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Ч.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ба энэхүү хэргийг өнгөрөгч долдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байжээ. Улмаар хэргийн шалгалтын явцад "Магнай трейд" компани нь оруулж ирсэн шатахуунаа нэрж иргэдэд чанаргүй шатахуун худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр түр саатуулаад байгаа аж.

Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хойшлуулашгүй ажиллагаар 48 цаг баривчлан саатуулаад байгаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.