Дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэхээр заасныг Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ.
Уг мэдээлэл, гомдлын дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 17-ны өдөр болох юм байна.
Өмнө нь дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулжээ.
Сэтгэгдэл