Бид өдөр тутамдаа амьдралынхаа хэв маягийг өөрт амар хялбар болгохын тулд үргэлж шинийг сэдэж, санаачилж байдаг. '
Ингэхдээ өөрсдөө ч үүнийгээ мэдэлгүйгээр амьдралын явцад аливаа зүйлийг амар хялбараар хийх аргыг сэдэж олсон байдаг юм. Тэгвэл магадгүй таны санаанд ороогүй байж болох зарим хэрэгтэй зөвлөгөөг зураг, тайлбартайгаар хүргэе.
Өмдний өлгүүрийн чимхэгч хэсгийг чипс, элдэв ууттай зүйлийн амыг таглахад хэрэглэж болно
- Өмдний цахилгаан буугаад байвал түлхүүрний оосорны бөөрөнхий төмрийг ашиглаж болно
- Уух дуртай дарсаа хүйтнээр уухын тулд хүйтэн мөс/хүйтэн ус хийхийн оронд урьдчилж хөлдөөсөн усан үзэм хийж уугаарай
- Хэт богино долгионы халаагч дотроо амсар томтой савтай зүйлийг ингэж халааж болно
- Хүүхэд тань өсч том болон ор нь багадсан бол өөр зорилгоор үргэлжлүүлэн ашиглаж болно
- Мебель эдлэл дээрх жижиг зураас сэвийг хушгаар арчвал мэдэгдэхгүй болно
- Гар утсаа хурдан хугацаанд цэнэглэхийг хүсвэл "airplane mode” гэсэн горимон дээр тавьбал маш түргэн цэнэглэгдэх болно
- Тог тасарсан, харанхуй үед өрөө тасалгааг илүү гэрэлтүүлэхийн тулд гар чийдэнгээ савтай усанд ингэж бэхэлбэл илүү гэрэл гэгээтэй болно
Сэтгэгдэл