Исламын улсын террористууд химийн хорт бодис хулгайлжээ


Исламын улсын террористууд химийн хорт бодис хулгайлжээ

 

Иракийн хэт даврагч "Исламын улс" бүлэглэл өчигдөр Сирийн Латамне суурь руу гэнэт довтолсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

Уг суурь "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн босогчдын хяналтад байдаг ба гэнэтийн дайралтын үеэр террористуудад химийн хорт бодис бүхий хлорыг алдсан гэнэ.

Гэнэтийн дайралтын үеэр дөрвөн босогч амиа алдсан аж. 

Террористууд уг химийн бодисоо Алеппо мужийн өмнөд хяналтаа тогтоохыг санаархаж буй "Харрас Ад-Дин" гэх алан хядах бүлэглэлд дамжуулан өгсөн гэдгийг ОХУ-ын Эвлэрүүлэх хороонос мэдээлжээ.

"Хоёр бүлэглэл хамтран Сирид дахин хяналтаа тогтоохоор санаархаж эхэлсэн" талаар Сирийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэв. 

Сирийн Засгийн газар ОХУ болон олон улсын дэмжлэгээр Исламын улс бүлэглэлийг энэ оны эхээр улсаасаа хөөн гаргасан юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.