Хил хязгаараа давсан үйлдэл гаргаж байсан гэдгээ Арнольд Шварценеггер хүлээн зөвшөөрчээ


 

 

Хил хязгаараа давсан үйлдэл гаргаж байсан гэдгээ Арнольд Шварценеггер хүлээн зөвшөөрчээ

 

 

Эмэгтэйчүүдтэй хандахдаа хил хязгаараа давсан үйлдэл хэд хэдэн удаа гаргаж байсан гэдгээ жүжигчинАрнольд Шварценеггерхүлээн зөвшөөрч байгаагаа "Men's Health” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн болонMeTooхөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн талаар тайлбар өгөхийг түүнээс хүсэхэд тэрбээр ийм хариулт өгчээ. Гэсэн хэдий ч гаргасан үйлдэл болгоноосоо түрүүлж уучлалт хүсдэг байснаа тэрбээр хэлсэн байна.

"Калифорни муж улсын амбан захирагч болох үедээ би хэнийг ч иймэрхүү алдааг дахин давтаасай гэж гэж хүсээгүй. Би эр хүн. Ямар хүн байх ёстой байх талаархи миний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Миний хайрласан анхны эмэгтэй бол ээж минь юм. Би энэ гайхалтай эмэгтэйг хүндэлдэг байсан бөгөөд эмэгтэйчүүдэд байнга хүндэтгэлтэй ханддаг байсан” хэмээнШварценеггерярьсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.