ТҮРГЭНИЙ ЭМЧ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЧИМХЭЭГҮЙ ГЭВ


ТҮРГЭНИЙ ЭМЧ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЧИМХЭЭГҮЙ ГЭВ

 

Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн эмч төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн гэсэн мэдээлэл шуугиан тариад буй. Тодруулбал, Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй шүү" хэмээн чимхэж тамласан гэсэн мэдээлэл гарч байгаа.

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нэгэн эмэгтэй дуудлага өгсөн бөгөөд түргэнээр авч явсан эмч машин дотор төрүүлэхгүй хэмээн ийм үйлдэл гаргасан тухай нэлээд мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар дуудлагаар очсон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Алтанчулуун мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч шалан дээр өвдөглөж суугаад хоёр хөлөн дээрээ гараа тавьсан байсан. Би үзлэг хийгээд эмнэлэгт хүрч амжих юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Ингээд эмнэлэг рүү авч явсан. Энэ хугацаанд 4-5 удаа өвдөлт өгсөн. Үйлчлүүлэгч өөрөө насилк дээр сууж явахыг хүссэн. Би өөрөө үйлчлүүлэгчийнхээ өөдөөс нь харж суугаад зүүн талаас нь түшиж явсан. Охин нь баруун талаас нь түшиж явсан. Энэ хугацаанд 4-5 удаа өвдөлт өгсөн. Би энэ үед "Гүнзгий амьсгаа аваарай, тайван байгаарай гэж сэтгэл заслын зөвлөгөө өгсөн, чимхээгүй" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.