Адам Леван охиндоо эмээгийнхээ нэрийг өгчээ


Адам Леван охиндоо эмээгийнхээ нэрийг өгчээ
"Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван аав болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр "ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа аав болсон талаараа "Аав болох мэдээж хэрэг гайхалтай байна. Энэ ертөнцийн бүх аз жаргал манай гэрт хүрэлцэн ирсэн мэт санагдаж байна. Охины минь уйлах нь хүртэл надад аз жаргал мэдрүүлж байна" хэмээн ярьжээ. Адам охиндоо Дэсти Росе Леван гэдэг нэр өгсөн бөгөөд энэ тухайд "Эмээг минь Дэсти гэдэг байсан. Энэ агуу эмэгтэй намайг урлагийн замд оруулсан гэхэд болно. Тиймээс би эмээдээ талархлаа илэрхийлэн охиндоо нэрийг нь хайрласан. Бүх хүн намайг дуулахаа боль гэдэг байлаа. Харин эмээ минь л дуулахыг зөвлөж "Дуу хөгжим л чиний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадна” гэж хэлсэн. Тийм ээ, эмээгийн минь зөгнөсөөр дуу хөгжим л миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн" хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.